Албан ёсны

Унай Эмэрэй Лондонд

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу эрхмүүдийн нэг Арсен Венгер 21 жил удирдсан Арсенал клубээ орхихоор болсон билээ.

Түүнийг хэн орлох вэ? гэсэн асуулт хөлбөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн дунд хүлээлт өндөр байсан юм. Энэхүү хүлээлт эцэслэгдлээ.

Арсеналыг удирдах дараагийн эрхэм нь Унай Эмэрэй.

Өдгөө 46 настай Испани мэргэжилтний хувьд өмнө нь Испанийн Валенсиа, Севилья, Францын ПСЖ клубуудыг удирдаж байсан юм.

Венгерийн залгамжлах хүн Массимо Алегри гэж олон хүн таамаглаж байсан ч таамаг ёсоор болсонгүй. Мөн сүүлийн өдрүүдэд дараагийн хүн Микел Артета байна гэсэн шуум ч талаар боллоо.

Унай Эмэригийн хувьд эхний хэвлэлийн бага хурал дээрээ Англиар яриа өгсөн нь хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг багагүй хөдлөгсөн.

Би Арсеналыг буцааж Европын Элит баг болгоно.

Испани мэргэжилтэн Унай Эмэригийн амжилт:

  • Европа лиг – 2013–14,  2014–15, 2015–16 – Аварга
  • Копа Дэл Рэй – 2015- 16 Хоёр дугаар байр
  • Лиг-1 – 2017-2018 Аварга
  • 2013-14 улирлын Европын шилдэг дасгалжуулагч