Албан ёсны

Арсен Венгер ажлаа өгөхөөр боллоо

1996 оноос хойш Арсеналыг удирдаж буй Арсен Венгер энэ улирлыг дуусгаад дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгөхөө албан ёсоор мэдэгдлээ. 1996 оны 10-р сарын 1-нд ажлаа хүлээн авснаас хойш тасралтгүй Арсеналд ажилласан тэрбээр тус хугацаанд Премьер лигт 3 удаа, ФА цомд 7 удаа түрүүлсэн юм.

Энэ жил Арсенал лигтээ 6-р байранд бичигдэж байгаа бөгөөд европа лигт түрүүлж аваргуудын лигийн эрхээ авах зорилготойгоор тоглож байна.

“Би энэ багийн төлөө удаан хугацаанд ажилласаж олон гайхалтай дурсамжтай үлдсэндээ маш их баяртай байна. Энэ хугацаанд би ажилдаа чин сэтгэлээсээ хандан зүтгэж байсныг дурьдмаар байна. Арсеналын хөгжөөн дэмжигчиддээ хандан хэлэхэд багийнхаа үнэ цэнийг үргэлж үнэлж, хадгалж яваарай гэж хэлье”

Венгер Арсеналын хамтаар премьер лигт нийт 823 тоглохдоо 473 хожлыг байгуулсан байна.