Европын хөлбөмбөг

Артуро Видал бэртлээ

Германы Бундэс лигийн 28 удагагийн аварга Баерн Мюнхэн клубын хагас хамгаалагч Артуро Видал бэртлээ.

Өнгөрсөн долоо хоногт Францын Ноён хотноо явагдсан аваргуудын лигийн сугалаагаар Испанийн алдарт Реал Мадрид клубтэй учраа таарсан Баерн Мюнхэнийн хувьд багагүй гарз тохиолоо.

Германы Бундэс лигийн энэ улирлын аварга болох нь нэгэнтээ тодорхой болсон ч Аваргуудын лигт А.Видалгүйгээр оролцох нь тун хүнд байх нь дамжиггүй.

Артуро Видалын бэртлийн мэдээлэл өнөөдөр тодорхой болох юм.

Реал Мадрид Баерн Мюнхэн клубуудын тоглолт 4-р сарын 25 нд явагдна