Премьер Лиг

Премьер Лигийн Аварга: Манчестэр Сити

17/18 улирлын Английн Премьер лигийн аваргаар Манчестэр Сити баг тодорлоо. Өнгөрсөн шөнө явагдсан хүснэгтийн хоёр дугаар байранд 71 оноотой бичигдэж байсан Манчестэр Юнайтэд клуб хүснэгтийн ёроолд бичигдэж буй Вест Бромич Албионд хожигдож оноо алдсанаар Манчестэр Сити клубын аварга авах боломж баталгаажсан юм. 

Манчестэр Сити улирал дуусахаас 5 тойргийн өмнө ард бичигдэж буй багаасаа 16 онооны илүүгээр аваргын болзлоо хангалаа. 

Испани мэргэжилтэн Пеп Гуардиола аварга авснаар Английн Премьер Лигт аварга авсан анхны Испани мэргэжилтэн болж байна. Өмнө нь Баерн МюнхэнБарселона багуудыг удирдаж байсан Пепийн 24 дэх цом болж байгаа юм. 

2008 онд Абу Дабигийн хувьцаа эзэмшигч Шеих Мансур бин Заед Ал Нахяныг худалдаж авснаас хойших 7 дахь цом болж байгаа юм. Тэд энэ хугацаанд 2 дахиа Премьер лигийн аварга болж байгаа юм. 

Энэ улирлын онцлох үзүүлэлтүүд

Тэд энэ улиралд 93 гоол оруулж 2 тоглолтод хожигдсон бөгөөд ердөө нэг тоглолтод гоол оруулж чадаагүй юм. Гуардиолагийн залуусын хувьд энэ улиралд 1-р сард Ливерпүүлд 4:3 харьцаатай хожигдох хүртэл бүх тоглолтоос оноо зулгаагаад байсан юм. 

Тэд лигийн хүрээнд тасралтгүй 18 тоглолт дараалан хожсон. 

Тэдний Эвэртон клубын эсрэг 82.13% –тай бөмбөг эзэмшсэн нь Премьер лигийн рекорд болон тэмдэглэгдсэн мөн Челсигийн эсрэг нийт 900 удаа бөмбөг дамжуулсан нь мөн л түүхэнд бичигдсэн. 

 2017-18 Улиралд Ман Сити (1-т) Хоёрт
(Opta)
Гоол 93 Ливерпүүл (78)
Алдсан Гоол 25 Ман Юнайтэд (26)
Гэртээ 14 Арсенал/Ман Юнайтэд (13)
Зочин 14 Тоттенхэм (10)
Хаалга оносон 234 Ливерпүүл (212)
Нийт цохилт 447 Ливерпүүл (419)
Боломж үүсгэлт 441 Ливерпүүл (440)
Дамжуулалт 24,193 Арсенал (20,798)
Хүрэлт 30,214 Арсенал (26,977)
Дамжуулалт 88.76% Челси (84.28%)
Бөмбөг эзэмшилт 71.22% Арсенал (62.43%)
Амжилттай дамжуулалт 21,473 Арсенал (17,520)
Том боложоос оруулсан Гоол 60 Ливерпүүл 45
  • Манчестэр Сити клуб энэ улиралд 5 тоглолтын өмнө аварга авч байгаа 3 дахь баг болж байна. Өмнө нь Манчестэр Юнайтэд  1907-08, 2000-01, Эвэртон 1984-85 улирлуудад тус тус 5 тойргийн өмнө аваргын болзол хангаж байжээ. 
  • Хэрвээ Манчестэр Сити Карабао цомд Арсенал клубыг хожиж аварга болвол нэг улиралд Английн 3 цомд анх удаагаа түрүүлэх юм. Өмнө нь Манчестэр Юнайтэд 13 удаа, Челси 5 удаа тус тус түрүүлж байсан юм.
  • 4-р сарын 15 –нд Аварга авах болзлоо хангаж буй нь түүхэнд хоёрт орохуйц үзүүлэлт юм. Энэхүү амжилтыг Сир Алекс Фэргусоны 2000/01 оны баг 4-р сарын 14 –нд цом хүртэж байсан билээ. 
  • Тэд 2011/12 оны улиралд нийт 28 хожиж аварга болж байсан бол тэд энэ улиралд 33 тоглолтод 28 хожиж аварга болж байгаа юм.
  • Тэд одоогоор 93 гоол оруулаад байгаа бөгөөд үлдсэн 5 тоглолтдоо 7 гоол оруулахад нэг улиралд 100 гоолын босгыг давсан 4 дэх баг болох боломжтой юм. 
  • Пеп Гуардиола Английн Премьер лигт түрүүлсэн анхны Испани мэргэжилтэн болж байгаа юм. Тэргээ сүүлийн 9 улиралд 7 лигийн цом хүртлээ.