Аваргуудын Лиг

Фернандиньо: “Залуу тоглогчидоос илүү туршлагатай тоглогчидод боломж олгох хэрэгтэй”

 

Аваргуудын лигийн 2017-18 оны улиралын шилдэг 8 багаар тодорсон Английн гигантуудын хариу тоглолт 04.10-11 шилжих шөнийн 02:45 минутанд явагдах гэж байна.

Эхний тоглолт 7 хоногийн өмнө Энфилд Рөүд цэнгэлдэхэд явагдахад талбайн эзэд 3:0-ын харьцаатайгаар хотынхоныг буулган авч нуман тулгуурт оруулаад байгаа билээ. Аваргуудын лигийн хасагдах шатны  түүхэнд гурав ба түүнээс дээш гоолоос эргэн ирсэн ердөө хоёр тохиолдол байдаг гэнэ.  Мэдээж та бидний хамгийн сайн санаж байгаачлан өнгөрсөн жил ПСЖ баг Барселонаг 4:0-ээр эхний тоглолтонд буулган авсан ч хариу тоглолтод 6:1-ээр хожигдож байсан билээ.

Хариу тоглолтын талаар Ситигийн хагас хамгаалагч Фернандиньо: “Хоёр ч хожигдол амссан хүндхэн долоо хоног өнгөрлөө. Гэхдээ энэ бол өнгөрсөн зүйл. 3:0-ээр хожигдож байгаа ч бид бүхнээ дайчлан тоглох болно. Хариу тоглолтонд бид гоол алдахгүй байх тал дээр анхаарна. Хэрэв тэд гоолдчихвол бид таван гоол оруулах шаардлагатай болно. Би тэдний алсын дамжуулалтын эсрэг бэлэн байна.”

Харин Юрген Клопп: “Өмнөх тоглолтуудад хожсон талаараа огт бодохыг хүсэхгүй байна. Сити үргэлж л аюултай баг байсаар ирсэн. Энэ тоглолт хоёр багийн хувьд дахин нэг том шалгуур болох болно.” гэжээ.

Талбайн эздээс Жон Стөүнс , Данило нар тоглох эсэх нь эргэлзээтэй байгаа бол зочдоос Жордан Хендерсон (торгууль) , Андре Робертсон (цавь) , Алберто Морено (гуя) нар оролцох боломжгүй гэнэ.