Ла лиг

Мадридын дерби тэнцээгээр өндөрлөлөө

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Европын хөлбөмбөг дерби тоглолтоор дүүрэн байлаа. Хагас сайн өдөр Ливерпүүл хотын дербигээр эхэлсэн цуваа Испанийн Мадрид хотноо зогслоо.

Испанийн Ла лигийн аварга баг нь хэдий нь тодорхой болсон ч тоглолт дерби, нэг хотын хоёр том клуб гэдгээрээ тоглолт ширүүн уур амьсгалтай явагдаж эцэст нь хоёр баг 1:1 -ийн харьцаатайгаар тэнцлээ.

Тоглолтын 53 дахь минутад Кристиану Роналду эхний гоолыг оруулж багтаа тэргүүллийг авчирсан бол төд удалгүй Антуан Гриезманн тоог 1:1 болгож тэнцүүлсэн юм. Улмаар тоглолтод өөр гоол оролгүй өндөрлөснөөр хоёр баг хоёул нэг, нэг оноог халаасаллаа.

Кристиану Роналдугийн оруулсан гоол нь түүний замналын 650 дахь гоол болж түүхэнд тэмдэглэгдлээ. Мөн тэрбээр сүүлийн 10 тоглолтдоо дараалан гоол оруулаад байна. Тэрбээр сүүлийн 14 тоглолт 26 гоол оруулаад байгаа бөгөөд улиралд 37 тоглолтод 40 гоол оруулаад байна.

Харин эсрэг багаас гоол оруулсан Антуан Гриезманн XXI зуунд Мадридын дербид 3 тоглолт дараалан гоол оруулсан анхны Атлетикогийн тамирчин боллоо.