Албан ёсны

Нико Ковач Баернд!

Германы Бундэс лигийн 28 удаагийн аварга Баерн Мюнхэн клуб шинэ улиралд багаа удирдах эрхмээр Хорват мэргэжилтэн Нико Ковачийг сонголоо.

17/18 улиралд Итали мэргэжилтэн Карло Анчелоттигийн удирдлаган доор улирлыг эхлүүлсэн ч тааруу тоглолтуудыг үзүүлж Баерн Мюнхэн клубын удирдлага түүнийг ажлаас нь халсан. Түүний оронд зодог тайлчихсан байсан Юп Хаенкэссийг буцаагаад эх спортод нь дасгалжуулагчийн байранд авчирсан. Улмаар лигтээ түрүүлсэн мөн аваргуудын лигийн шөвгийн дөрөвт үлдээд байгаа билээ. 

Гэсэн ч түүнтэй хийсэн гэрээ энэ улирлаар дуусаж байгаа юм. Түүний орыг залгах дасгалжуулагчаар хэд хэдэн дасгалжуулагчийн нэр бичигдэж байсан ч Германы лигийн Айнтрахт Франкфурт клубыг дасгалжуулж байсан юм.