Премьер Лиг

34-р тойргийн оргил тулаан Тоттенхэм vs Манчестер Сити

Английн Премьер лигийн 34-р тойргийн хүрээнд лигийн оройд заларч буй Манчестер Сити Хойд Лондонгийн Тоттенхэм Хотспур багийн талбайд зочлон тоглох гэж байна. Тоглолт 04.14-15 шилжих шөнийн 02:45 цагт Жонатон Моссын шүглийн дуугаар эхэлнэ.

Талбайн эздийн хувьд 3 оноо авч аваргуудын лигийн байрлалаа баталгаажуулах хэрэгтэй байгаа бол зочид аваргын цомын болзол хангахад 3 оноо авах шаардлагатай. Товчхондоо аль аль багийн хувьд тун чухал тоглолт. Премьер Лиг нэртэй болсоноос хойш уг хоёр баг 41 удаа учраа таарахад Тоттенхэм 23 удаад нь илүүрхэж 12 ялагдаж 6 удаа тэнцэж байжээ. Мөн Тоттенхэмийн төлөө 9 жил зүтгэсэн Кайл Уокер эсрэг дүрээр зочлон ирнэ.

Зочдоос Серхио Агуэро (өвдөг) , Жон Стөүнс (шөрмөс) , Бенжамин Менди (өвдөг) нар гэмтлийн улмаас тоглолтонд оролцохгүй бол төвийн хагас Фернандиньо торгуультай учраас өнжиж байна.
Харин эздээс Харри Уинкс (шагай) , Дэнни Рөүс (шилбэ) , Кайл Уокер-Петерс (хамстринг) нар гэмтэлтэй,  Тоби Алдервейрелд хувийн шалтгаанаас болж тоглолтонд оролцохгүй юм байна.