Шуум

Тоттенхэм Ахмед Хегазигийн араас

Ирэх улиралд доод лигт тоглох Вест Бромич Албион клубыг багууд ‘тонох’ ажиллагаандаа орлоо. Багууд С.Рондон, Ахмед Хегази гэх мэт шилдэг тамирчдыг нь овоо хараандаа тусгаад байгаа юм.

Авах юмгүй улирлыг үдсэн Вест Бромичоос магтууштай байсан хамгаалагч  Ахмед Хегазийг Тоттенхэм сонирхож байна.

Хегазигийн гэрээг худалдаж авах дүн нь 2.5 сая паунд бөгөөд хэрэв үүнийг нь төлвөл Лондонгийн багийнх болох боломжтой юм.

Тоттенхэм Бельги хамгаалагч Тоби Алдэрвэйлдийг алдах аюулд унаад байгаа бөгөөд түүнийг орлуулах хүнээрээ Ахмед Хегазиг нэрлэж байгаа юм.

Ахмед Хегази Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд Египтийн шигшээ багийг төлөөлөн оролцохоор бүрэлдэхүүнд багтаад байгаа юм.

Египт хамгаалагч Ахмед Хегазиг Тоттенхэмээс гадна Лэйстэр Сити клуб сонирхож байна.