ДАШТ

ОХУ -ыг зорихгүй Бразилын 12 од

Бразилны шигшээ багийн дасгалжуулагч Тите Оросын Холбооны улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 23 тамирчнаа зарласан эхний улс болсон билээ.

Дэлхийн таван удаагийн аваргууд багийн сүпэр од Нэймарыг бэртэл нь бүрэн илааршаагүй байгаа ч бүрэлдэхүүнд багтаасан харин өнгөрөгч амралтын өдрүүдэд бэртсэн Дани Алвесийг багтаагаагүй юм.

Хөлбөмбөгийн арвин, баялаг түүхтэй Бразилын шигшээ багийн 23 тамирчинд хэн хэн багтсангүй вэ?

Дан Алвес - Хамгаалагч - ПСЖ

Францын Лигийн сүүлийн тойрогт авсан бэртэл нь түүнийг ДАШТ -ийг өнжүүллээ.

Артур Мэло - Хагас Хамгаалагч - Гремио

Бразилаас гарч ирж буй залуу одуудын нэг Артур Мэло ДАШТ -ийг энэ удаад өнжихөөр боллоо. Алдарт Барселона клубд 30+9 сая еврогоор ирж буй залуу авьяастан 2022 оныг хүлээх хэрэгтэй боллоо.

Луан - Довтлогч - Гремио

Бразилын Лигт Гремио клубын гол довтолгооны ачааллыг үүрч Бразилд хэдий нь хүндлэгдэж, үзэгчдийн хайрыг булааж эхэлсэн Луан бүрэлдэхүүнд багтсангүй.

Алекс Сандро - Хагас Хамгаалагч - Ювентус

Тите өмнөх цугларалтуудад Алекс Сандрог ихээхэн сайшааж байсан ч энэ удаад дуудагдсангүй.

Алекс Мурала - Хаалгач - Албирех Нийгата

Хаалгачийн байрлалд түүнийг гурав дугаар хаалгаачаар явна гэж олон мэргэжилтнүүд тооцож байсан ч Кассио оронд нь явж буй.

Габигол - Довтлогч - Сантос

Нэймар, Габрьел Жесүс нарын хамтаар "Рио 2016" наадамд оролцож алтан медаль авч байсан Габриел Барбоса энэ удаад тэднийг зурагтаар үзэхээр боллоо.

Давид Луис - Хамгаалагч - Челси

Дасгалжуулагч Антоне Контетэй үүсгэсэн маргааны гайгаар Луис шигшээ багтаа дуудагдсангүй. Тэрээр энэ улиралд Челсид тогтвортой тоглолтыг үзүүлж чадаагүй билээ.

Оскар - Хагас Хамгаалагч - Шанхай СИПЖ

Сүүлийн жилүүдэд Бразилын шигшээ багтаа тогтмол дуудагддаг, үндсэн бүрэлдэхүүнд багтдаг тамирчин байсан ч Хятадын лигт ирснээр энэ байдал үгүй болж улмаар буйдан дээрээсээ ДАШТ -ийг үзэхээр боллоо.

Уиллиам Жосе - Довтлогч - Реал Соссьедиад

Испанийн Лалигийн Реал Соссьедиадын шилдэг довтлог Уиллиам Жосег бэртэх хүртэл олон мэргэжилтнүүд шигшээ багтана гэж таамаглаж байлааа. Тэрээр энэ улиралд Лалигт 15 гоол оруулсан юм.

Жо - Довтлогч - Нагоя Грампус

Хэдий Японы лигт ирсэн ч түүнийг ОХУ -д харах хүсэлтэй олон Бразилчууд байгаа хэвээр юм.

Рафинья - Хамгаалагч - Байерн Мюнхэн

Дани Алвес бэртснээр олон хөлбөмбөгийн фанатууд Рафинья үндсэн бүрэлдэхүүнд гарна гэж бодож байсан ч байдал огт өөрөөр эргэж түүнийг шигшээд дуудсангүй. Дасгалжуулагч Тите Коринтиансд удирдаж байсан Фагнерийг илүүд үзлээ.

Халк - Довтлогч - Шанхай СИПЖ

Хятадын лигийг зориж шигшээ багаасаа хасагдсан өөр нэгэн жишээ нь Халк юм. Тэрээр одоог хүртэл өндөр зэрэглэлд тоглох боломжтой тамирчин билээ.

Бразилын шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “E” хэсэгт Коста Рика, Серби, Швейцарь гэсэн улсуудтай нэг хэсэгт орсон билээ.

Бразилын шигшээ баг ямар амжилтыг үзүүлэх вэ?

Vote to see the results
30% - 18 votes
32% - 51 votes
30% - 28 votes
31% - 5 votes