Шуум

С.Рондоны ирээдүй хаана вэ?

Английн Вэст Бромич Албион клуб энэ улиралд хангалтгүй тоглосныхоо шанд доод лигрүү унасан билээ. Улмаар багийн голлох тоглогчдоо өөр багруу алдахад хүрээд байгаа билээ.

Багийн түлхүүр тоглогчдын нэг Соломон Рондон багаа солих эхний эгнээний хүн байх бололтой.

Венесуэл довтлогчийг Италийн Интер Милан болон Испанийн Атлетико Мадрид багууд сонирхож байгаа талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ.

Испанийн нийслэлийн баг довтлогч Антуан Гризманнаа орлох хүн хайж байгаа бол Интер багаа хүчирхэгжүүлэхийг оролдож буй юм.

Өдгөө 28 настай Соломон Рондонд 16 сая паунд төлөхөд өөрийн болгох боломжтой юм. Учир нь 2015 онд Вест Бромичтой гэрээ байгуулсан гэрээг уг дүнгээр худалдаж авах боломжтой гэсэн заалт тусгажээ.

Соломон Рондон 2015 онд Зенит СТ Петербург клубээс 12 сая паундаар ирж байжээ. Тэрээр энэ хугацаанд Вест Бромичийн төлөө 102 тоглолтод 28 гоол оруулжээ.