ДАШТ

Дэлхийн Аваргад тоглохгүй Английн 12

Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд Английн шигшээ багийг төлөөлөн оролцох хорин гурван тамирчныг өчигдөр Гарет Саутгэйт дуулиан шуугиантай танилцуулсан.

Бүрэлдэхүүнд шигшээ үндсэн хаалгачийн байрлалд хэсэг дархлагдаад байсан Жое Харт, Англичуудын хайртай Жэк Уилшир нар багтаагүй нь нийгмийн сүлжээнд олон хөгжөөн дэмжигчдийн дургүйцлийг хүргээд амжсан.

Сүүлийн 14 жилийн хугацаанд анх удаагаа алдарт довтлогч Уэйн Рүүнигүйгээр оролцох олон улсын тэмцээн болж буй юм.

Гэртээ үлдсэн тамирчид

Жэк Уилшир 

Англичуудын хамгийн дуртай, хайрладаг тамирчдын  нь Жэк Уилшир. Түүнийг ирээдүйн шигшээн ахлагч ч гэж нэрлэдэг байсан. Түүний энэ жил бэртэл, тааруу форм, Арсеналын залуучуудын багт багтсан явдлууд нь шигшээ багт багтаагаагүй гол шалтгаан болсон.

Жонжо Шелви

Ирээдүйн Жеррард гэж нэрлэгддэг байсан Жонжо хэдий нь 26 нас хүрчээ. Жэйми Уарди, Харри Кэйн гэсэн чадварлаг довтлогчдыг бөмбөгөөр хангалттай сайн чадвартай ч түүнийг Саутгэйт багтаа багтаасангүй.

Адам Лаллана

М.Ноёр л биш бол Лигийн 12 тоглолтод оролцоод Дэлхийн Аваргад явах боломжгүй юм. Английн хамгийн туршлагатай хагасуудын нэг гэртээ үлдэж байна.

Раян Сэссэгнон

Өсвөр насны хүүг хүн бүр аваад "явчаасай" гэж хүсэж байсан ч гэртээ үлдэхээр боллоо. Ердөө 18 настай залуу хүү энэ улиралд 16 гоол, 8 гоолын дамжуулалтыг зүүн хамгаалагчийн байрлалаас өгсөн юм.

Том Хеатон

Бэртлээс болж ОХУ -г зорихгүй болсон юм. Хэрвээ эрүүл саруул байсан бол шигшээ багийн үндсэн хаалгачаар ч явах боломж түүнд байсан.

Жэймс Тарковски

Түүний хувьд тун сайн улирал болж өнгөрсөн ч улирлын дараах үйл явдал нь сайнаар эхэлсэнгүй. Олон хүмүүс түүнийг шигшээ багт "баталгаатай" багтана гэж бодож байв. Учир нь Бөрнли клубыг Премьер Лигт 7 дугаар байранд шалгарахад хамгаалалтын гол ачааллыг үүрсэн юм.

Англи хамгийн чухал тамирчнаа гэрт үлдээлээ.

Майкл Кэйн

Бэртэл гэмтлээс салаагүйн гайгаар шигшээ багтаа дуудагдсангүй.

Алекс Окслэйд Чэмбэрлэйн

Түүний хувьд Ливерпүүл клубын хамтаар гайхалтай нэг улирлыг өнгөрүүлсэн хэдий ч хүнд бэртэл авснаар Дэлхийн Аваргыг өнжихөөр боллоо. Тэрээр энэ улиралд хагас хамгаалалтын байрлалд муугүй тоглолтыг үзүүлж 8 гоолын дамжуулалт өгөөд байсан юм.

Жое Гомез 

Мөн л бэртлийн улмаас Дэлхийн аваргыг өнжиж буй тамирчин.  Тэрээр бэртэх хүртлээ үнэхээр өндөр зэрэглэлийн тоглолтыг үзүүлж олон хөгжөөн дэмжигчид өөрсдийн таамагтаа оруулаад байсан ч харамсалтай нь бэртлээсээ болоод гэртээ үлдэхээр боллоо.

Жамал Ласкэллас

Ньюкасл клубын багийн ахлагч хамгаалалтын ноён нуруу болсон Жамал Ласкэллас шигшээд дуудагдсангүй. Рафаел Бенетизийн хамгийн их итгэдэг тамирчны хувьд тун давгүй улирал болж өнгөрсөн ч Дэлхийн аваргыг "буйдан" дээрээ өнгөрүүлэхээр боллоо.

Тео Уалкотт

Өвлийн солилцооны цонхоор Лондонгоос Ливерпүүл хотод ирж Эвэртоны төлөө 7 гоол, 8 гоолын дамжуулалт өгсөн ч энэ нь шигшээд багтахад хангалтгүй байлаа.

Тео Уалкот 2006 оны Дэлхийн аваргад 17 -хон настайдаа оролцож байлаа.

Жое Харт

Түүний хувьд Дэлхийн аваргад оролцохыг маш ихээр хүсэж Манчестэр Ситигээс зээллэгээр Вест Хэмийг зорьсон. Гэсэн ч 19 тоглолтод 39 гоол алдсан. Мөн дээрээс дасгалжуулагч Дэвид Моёсын эхний сонголт байж чадаагүй нь түүнийг шигшээ багт багтахгүй байх гол шалтгаан болсон.

Английн шигшээ багийн хувьд Панама, Тунис, Бельги гэсэн улсуудтай тэмцээний “G” хэсэгт орсон юм.

Английн шигшээ баг
6-р сарын 2   v Нигер (Нөхөрсөг Тоглолт)
6-р сарын 7   v Коста Рика (Нөхөрсөг Тоглолт)
6-р сарын 12    ОХУ -ыг зорино
6-р сарын 18   v Тунис
6-р сарын 24   v Панама
6-р сарын 28   v Бельги

Английн шигшээ баг ямар амжилт үзүүлэх бол?

Vote to see the results
31% - 147 votes
32% - 42 votes
30% - 253 votes
32% - 95 votes
32% - 18 votes