ДАШТ

Харт, Уилширгүй Английн 23

Оросын Холбооны улсад зохион байгуулагдах Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахад 30 хүрэхгүй хоногийн хугацаа үлджээ. Европын шилдэг лигүүд дууссан энэ үед шигшээ багийн дасгалжуулагчид шигшээ багаа эцсийн байдлаар бүрдүүлж багаа бэлтгэлд хамруулдаг.

1966 оны дэлхийн аварга, хөлбөмбөг үүссэн орон гэгддэг Английн шигшээ баг 23 тамирчнаа зарлалаа. Дасгалжуулагч Гарет Соутгэйт:

“Би энэ бүрэлдэхүүнд итгэж байна. Биднийг догдуулж чадна.” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.

Бүрэлдэхүүнд сүүлийн хоёр олон улсын тэмцээнд Английн шигшээ багийн хаалгыг манасан Жое Харт багтсангүй. Мөн энэ жил муугүй формтой байсан Бөрнлигийн Тарковски, Том Хийтон, Кларетс нар багтаагүй нь олон хүмүүсийн гайхшралыг төрүүллээ.

Харин шигшээ багт эргэн Гари Кэйхилийг дуудагдсан. Харин шигшээд залуу тамирчин Ливерпүүлийн Александор Арнолд, Челсигийн Рубэн Лофтус Чэк нар анх удаагаа олон улсын тэмцээнд оролцохоор боллоо.

Бүрэлдэхүүн:

Хаалгач: Жак Батланд (Стоук), Жордан Пикфорд Pickford (Эвэртон),Ник Попэ Pope (Бөрнли).

Хамгаалагч: Trent Alexander-Arnold (Ливерпүүл), Гари Кэйхил (Челси), Кайл Уолкэр, Жон Стоунэс (Манчестэр Сити), Харри Магуирэ (Лэйстэр ), Киэран Триппэр, Дани Рөүс (Тоттенхэм), Фил Жонес, Эшли Ёнг (Манчестэр Юнайтэд)

Хагас Хамгаалагч: Эрик Диер, Дэлэ Алли (Тоттенхэм), Жэссе Лингард (Манчестэр Юнайтэд), Жордан Хэндэрсон (Ливерпүүл), Фабиан Дэлф (Манчестэр Сити), Рубэн Лофтус Чийк (Челси)

Довтлогч: Жэйми Уарди (Leicester), Маркус Рэшфорд (Манчестэр Юнайтэд), Рахийм Стерлинг (Манчестэр Сити), Дэнни Уэлбэк (Arsenal) Харри Кэйн (Тоттенхэм)

Дээрх 23 тамирчныг шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгэйт дууджээ.

Тэдний шигшээ багаа танилцуулсан видео цахим ертөнцийн халуун сэдэв болж байна.

Английн шигшээ баг ямар амжилт үзүүлэх бол?

Vote to see the results
32% - 147 votes
30% - 42 votes
31% - 253 votes
32% - 95 votes
31% - 18 votes