ДАШТ

Рафаел Маркез 5 дахь дэлхийн аваргадаа оролцоно

Мексикийн шигшээ багийн 39 настай хамгаалагч Рафаел Маркез дэлхийн аваргад 5 удаа оролцсон 3 дахь хөлбөмбөгчин болоход ойрхон байна. Тэрбээр Мексикийн шигшээ багийн  2018 оны ДАШТ-ын урьдчилсан бүрэлдэхүүнд багтсан бөгөөд тун удахгүй 28 тоглогчоос 23 тоглогчийг албан ёсоор зарлах юм.

Өмнө нь Германы шигшээ багийн Лотар Матеүс болон Мексикийн шигшээ багийн хаалгач Антонио Карбахал нар 5 дэлхийн аваргад тус бүр оролцож байсан түүхтэй.

Маркезийн хувьд Барселона багийн хамтаар ла лигт 4 удаа, аваргуудын лигт нэг удаа аваргалж байсан амжилттай. Мөн шигшээ багтаа нийт 140 тоглолтыг хийсэн бөгөөд 2014 оны дэлхийн аваргад багаа ахлан тоглосон билээ. ОХУ-д болох энэхүү дэлхийн аварга 6-р сарын 14-нд эхлэх бөгөөд хэрвээ тэр 23 хөлбөмбөгчинд багтаж чадвал 39 настайдаа багаа ахлан 5 дахь дэлхийн аваргадаа оролцох юм.