Шуум

Реал, Барсагийн төлөө тоглоход бэлэн болсон

Данийн шигшээ багийн алдарт хаалгач Томас Сорэнсэн одоо эд гялалзаж буй нутаг нэгт хүү Кристиан Эриксэныг багаа солих хэрэгтэй талаар орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Томас Сорэнсэн:

“Тэр одоо Реал Мадрид, Барселонагийн төлөө тоглоход бэлэн болсон.”

“Би түүнийг Тоттенхэмийн төлөө тоглохдоо аз жаргалтай байгааг мэднэ. Кристиан Эриксэн маш үнэнч залуу гэхдээ тэр явах хэрэгтэй, түүнд яг одоо ямар нэгэн онцгой шинэ зүйл хэрэгтэй.” гэжээ.

Томас Сорэнсэний хувьд Данийн шигшээ баг болон Стоук Сити, Астон Вилла, Сандэрланд клубд хаалгаж хийж байсан юм.