Албан ёсны

Анчелоттигийн шинэ ажил Италид!

Дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг Карло Анчелотти төрлөх Италидаа шинэ ажилдаа орлоо. Арсенал, Челси гэх мэт клубуудтэй нэр холбогдож Хятадын лигрүү ч явж магадгүй талаар цуурхлууд гараад байсан юм.

Түүний удирдах клуб энэ улиралд Италийн Сери-А лигт хоёр дугаар байранд бичигдсэн Наполи байхаар боллоо.

Тоглогч, дасгалжуулагчийн хуваарь дардан амжилттай Карло Анчелоттигийн хувьд сүүлийн жилүүдэд анх удаагаа топ зэрэглэлд багтдаггүй багийг удирдахаар болж байна.

Би Наполи ирсэндээ үнэхээр баяртай байна. Энэ хот, хөгжөөн дэмжигчид гайхамшигтай.

Наполи клубын дасгалжуулагч Мауризио Сарри ажлаа өгснөөр 58 настай Итали мэргэжилтэн Карло Анчелотти дасгалжуулагчийн суудалд суухаар болж байгаа юм.

Наполиг тун давгүй удирдсан хуучин дасгалжуулагч Мауризио Саррид багийн удирдлагууд цаашдын замналд нь амжилт хүсэж ‘Баяр хүргэе! Мауризио’ гэсэн кампанит ажил эхлүүлээд байгаа юм.

Мауризиогийн хувьд Англид Контегийн халааг авна гэсэн яриа эрчтэй гараад байна.