Шуум

Арсеналын хоёр дахь сонголт К.Анчелотти

 

(Photo by Tottenham Hotspur FC/Tottenham Hotspur FC via Getty Images)

Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд төрсөн агуу дасгалжуулагчдын нэгээр зүй ёсоор нэрлэгдэх алдарт Арсен Венгер энэ улирлыг дуусгаад овог шиг нь болсон Арсенал багаа орхихоор болсон билээ.

Түүнийг үдэх зэрэгцээд Английн сонин хэвлэлээр түүний орыг залгах хүний нэрийг таамаглаж, сэжүүрүүдийг гаргаж эхэлсэн.

Европын хамгийн хүчирхэг лигийн шилдэг багийг цаашид удирдах мэргэжилтэн нь хэдий нь өөрийгөө баталчихсан хүн байх гэнэ.

Арсеналын удирдлагын зүгээс хамгийн ихээр багаа удирдуулахыг хүсэж буй хүн нь Ювентус клубын дасгалжуулагч Массимлиано Аллегри гэнэ. Түүнийг Франц мэргэжилтэн Арсен Венгерийн орыг залгахад хамгийн тохиромжтой хүн гэж үзэж байгаа талаар Английн хэвлэлүүд бичиж байна.

М.Аллегригийн хувьд өдгөө 50 нас хүрч буй бөгөөд харьцангуй залуу дасгалжуулагч юм.

Тэрбээр дараагийн ажиллах багтаа хямдхан ажиллахыг хүсэхгүй байгаа гэдгээ өмнө нь хэд хэдэн удаа илэрхийлж байсан бөгөөд татварын дараах цалингаа хамгийн багадаа 11 сая евро гэж байгаа юм.  М.Аллегри 4 дараалсан Италийн Сери-А лигийн цомоо хүртэхээр зэхэж буй.

Арсенал клубын удирдлагуудын хувьд хамгийн эхний сонголт Итали мэргэжилтэн М.Аллегри гэж тооцоолж байгаа бөгөөд хэрвээ бүтэхгүй бол тэдэнд дараагийн төлөвлөгөөнүүд байгаа юм.

(Photo by Alexander Hassenstein/Bongarts/Getty Images)

Арсеналын хоёр дахь сонголт нь Карло Анчелотти байх гэнэ. Дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг түүний хувьд өмнө нь Английн Премьер лигт Челси клубыг удирдан ажиллаж байсан туршлагатай мөн дээрээс түүний намтарыг харах юм бол маргаангүй аварга загас юм. Арсеналын эзэд, хөгжөөн дэмжигчдийн хүсэж буй том амжилтыг богино хугацаанд авчирч магадгүй эрхэм нь магадгүй Карло Анчелотти байж магадгүй юм. Одоогоор тэрбээр ажилгүй байгаа бөгөөд Хятадын лигрүү эсвэл Челсид ирж магадгүй гэсэн шуумууд гараад буй.

Хэрвээ эдгээр сонголтууд амжилтгүй болвол тэдэнд 3, 4 дэх боломжууд байгаа юм.

Арсенал клубын домгуудын нэг Патрик Вьерра, хэдхэн жилийн өмнө тус клубд хагас хамгаалагчаар тоглож байсан Испани эр Микел Артета нарын нэр нэрлэгдэж буй юм.

Мөн тэднээс гадна Ливерпүүл клубын дасгалжуулагч Юрген Клоппын итгэлт туслах Жељко Бувач, Барселонатай Аваргуудын лигт түрүүлж байсан Испани мэргэжилтэн Луис Энрике нарыг нэрлэж байгаа ажээ.

22 жил Английн нийслэлийн хамгийн том багийг удирдаж байсан дасгалжуулагч Арсен Венгерийн орыг залгах хүн хэн байх нь Английн сонин хэвлэл төдийгүй дэлхийн хэвлэл мэдээлэл, спорт сонирхогч, фэнүүдийн хувьд хамгийн том хүлээлт болоод буй юм.

Арсеналд хэн хэрэгтэй вэ?

Vote to see the results
32% - 18 votes
30% - 9 votes
32% - 6 votes
32% - 2 votes