ДАШТ

Иеррогийн чанарыг Португаличууд шалгана

Түүний сүүлчийн Испанийн шигшээ багийг төлөөлөх тэмцээн. (Photo by David Ramos – FIFA/FIFA via Getty Images)

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн хамгийн сонирхолтой тоглолтоор 2010 оны Дэлхийн аварга, 3 удаагийн ЕАШТ -ний аварга Испанийн шигшээ баг болон 2016 оны Европын аварга Португалийн шигшээ багуудын хооронд явагдах гэж байна.

Испанийн хөлбөмбөгийн холбооны хувьд гэнэтийн шийдвэр гаргаж хоёр жил удирдсан дасгалжуулагч Хулен Лопегетиг халж оронд нь Фернондо Иеррог томилсон билээ.

Хулен Лопегетигийн халагдсан шалтгаан нь Испанийн хөлбөмбөгийн холбооны удирдлагуудын дасгалжуулагчийнхаа ирээдүйг хэвлэл мэдээллээр цацагдахаас 5 минутын өмнө мэдсэндээ дургүйцэж халсан юм.

Испаничууд хөл хөдөлгөөнтэй байгаа бол Португаличууд харьцангуй тайван байгаа.

Хоёр баг хоёул бэртэл гэмтэлгүй 100 хувь бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтод оролцох юм.

Хоорондын тоглолт

  • Нийт 35 удаа хоорондоо тоглоход Испани 16, Португали 6 удаа хожиж 13 эвийн гэрээ байгуулж байжэ.
  • ДАШТ -нд нэг л удаа учраа таарсан нь 2010 оны шөвгийн 16 -ын шатанд байлаа. Тус тоглолтод Испани 1:0 -ийн харьцаатай хожин цааш шалгарч улмаар Аварга болж байсан билээ

Португали

  • Роналду урьдчилсан шатанд хамгийн олон гоолд оролцсон тамирчин болсон бөгөөд нийт 15 гоол, 3 гоолын дамжуулалт өгчээ.
  • Тэд сүүлийн 8 хэсгийн шатны тоглолтынхоо ердөө 1 тоглолтод хожигджээ. 2014 онд Германд 4:0 харьцаатай.
  • Фернанду Сантош сүүлийн 3 олон улсын тэмцээнд удирдсан багаа дараагийн шатанд хүргэсэн. 2012 онд Грек шөвгийн найм, 2014 онд Грек шөвгийн 16, 2016 онд Португали аварга.
  • Португали ДАШТ -нд нийт 43 гоол оруулсныхаа ердөө нэгийг нь л арван зургаагийн гаднаас хийж байжээ. Декү 2006 онд

(Photo by Stuart Franklin – FIFA/FIFA via Getty Images)

Испани

  • Испани сүүлийн 12 нээлтийн тоглолтдоо ердөө 2 удаа хожжээ. 2 хожил, 3 тэнцээ, 7 хожигдол.
  • Тэд 11 дэх удаагаа дараалан ДАШТ -нд оролцох гэж байна.
  • Испани хамгийн сүүлд 1993 онд Дэлхийн Аваргын урьдчилсан шатанд хожигдсон.
  • Тэд ДАШТ -ний сүүлийн тоглолтод тэнцээгүй. 10 хожил, 4 ялагдал
  • Испани урьдчилсан шатанд дахин Бельги, Герман, Англи улсуудын хамтаар ялагдаагүй багаар нэрлэгдсэн.
  • 2010 онд Дэлхийн аварга болсон бүрэлдэхүүнээс ердөө 6 тамирчин энэ бүрэлдэхүүнд багтжээ.