Албан ёсны

Реал Мадрид клубын шинэ дасгалжуулагч Лопетеги

(Photo by Dave Winter/Icon Sport)

Испанийн эзэн хааны Реал Мадрид клубын дасгалжуулагч Зинедин Зидан гэнэтийн шийдвэр гаргаж үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Улмаар дасгалжуулагчийн суудал хоосорч хэн байх нь олон хүмүүсийн анхаарлын төвд байсан юм.

Зиданыг орлох олон хүнийг нэр дэвшүүлж тэр дунд нь Конте, Почетинно, Венгер гэх эрхмүүд байсан. Гэсэн ч хэн нь ч дараагийн дасгалжуулагчаар сонгогдсонгүй.

Реал Мадрид клубыг ирэх улирлаас эхлэн удирдах эрхмээр одоогийн Испанийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Хулен Лопетеги ажиллахаар боллоо.

Санал болгох мэдээ:

Эзэн хааны багийн зүгээс хийсэн мэдээлэлд:

‘Хулен Лопетеги ОХУ-д болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараагаас эхлэн Реал Мадрид клубын дасгалжуулагчаар ажиллах боллоо.’

‘Реал Мадрид клуб Хулен Лопетегиг ирэх гурван улиралд дасгалжуулна гэдгийг танилцуулж байна. ‘

‘Хулен Лопетеги Испанийн шигшээ багийг удирдан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуусгаад манай багтай нэгдэх болно. Тэрээр 2 жил шигшээ багийг удирдсан билээ.’

Хулен Лопетегигийн хувьд хэдхэн хоногийн дараа клубын амин сүнс болсон Кристиану Роналдугийн эсрэг тоглох юм.

Хулен Лопетеги Реал Мадрид клубын сүүлийн 5 жилд 4 удаа Аваргуудын лигт түрүүлсэн гэсэн бахдам амжилтыг үргэлжлүүлэхээр ирж байгаа нь энэ юм.

Хулен Лопетеги Реал Мадрид хэр тохирох вэ?

Vote to see the results

Дундаж оноо: - Саналын тоо: -

Vote to see the results

Дундаж оноо: - Саналын тоо: -