Албан ёсны

Зинедин Зидан Реал Мадридыг орхилоо

(Photo by Mike Hewitt – FIFA/FIFA via Getty Images)

Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд төрсөн сод од Зинедин Зидан Реал Мадрид клубыг орхилоо.

Хэдхэн хоногийн өмнө Аваргуудын лигийн аварга цолыг Реал Мадридад авчирж байсан тэрээр клубыг орхиж байгаагаа албан ёсоор зарлалаа.

Явах цаг боллоо. Манай тамирчдад шинэ арга барил, өөр тактик хэрэгтэй.

Энэ бол миний шийдвэр. Олон хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ ийм зүйл болж байна. Өөрчлөлт хийх цаг ирлээ.

Түүнийг ЛаЛигт тэргүүлэгч Барселона клубээс оноо тасарч цомын төлөөх өрсөлдөөнөөс хасагдах үед түүнийг ажлаа өгнө, шинэ дасгалжуулагч авчирна гэсэн яриа гарч байсан. Гэсэн ч тэрээр гайхалтай сайн улирлыг үдэж Реал Мадридыг 3 жил дараалан Аваргуудын лигийн аварга болгосон билээ.

АМЖИЛТ

Аваргуудын лиг: 2015/16, 2016/17, 2017/18
УЕФА Сүпэр цом:  2016, 2017
ЛаЛиг:  2016/17
Испанийн сүпэр Цом: 2017
ФИФА Клубуудын ДАШТ:  2016, 2017

Реал Мадрид клубын хувьд энэ зун багагүй хөл хөдөлгөөнтэй байх бололтой. Тэд дасгалжуулагчаа алдаж байгаа бол багийн лидер, сүпэр од Кристиану Роналду ирээдүйн талаараа удахгүй шинэ мэдээ дуулгана гэж хэлсэн. Мөн Гарэт Бэйлийг солилцооны цуурхалууд гээд багагүй хөдөлгөөнтэй зун болж өнгөрөх нь ээ.