ДАШТ

Морокко: Атлантын арслангууд

(Photo by Dave Winter/Icon Sport via Getty Images)

Багийн ахлагч: Меди Бенатиа

Ерөнхий дасгалжуулагч: Херве Ренард

Хоч: Атлантын арслангууд

FIFA-ын чансаа: 42

Багийн дундаж нас: 27,2

Багийн дундаж өндөр: 182.4 см

Түүхэн дэх хамгийн том хожил: Морокко 13:1 Сауди Араб

Түүхэн дэх хамгийн том хожигдол: Унгар 6:1 Морокко

Бүх цаг үеийн мэргэн бууч: Ахмед Фарас (42 гоол)

Хамгийн олон тоглолтонд оролцсон: Абделмажид Долми (142 тоглолт)

Дэлхийн аваргад оролцсон: 5 удаа

Дэлхийн аваргын дээд амжилт: 1986 онд шөвгийн 16

Хэсэгт цуг багтсан багууд: Испани, Португал, Иран

 

2015 оны Африкийн аварга Кот д’Ивуартай урьдчилсан шатанд нэг хэсэгт орж тэднийг доороо хийж дэлхийн аваргын эрхээ авсан. Европийн топ лигүүдэд олон тоглогчтой дэлхийн аваргад сүүлийн жилүүдэд тогтмол орж байсан тус багийг буулган авсан тул Морокко ОХУ-д итгэл найдвар өвөртлөн ирж буй. Тэд урьдчилсан шатны хэсгийн тоглолтынхоо сүүлийн 6 тоглолтондоо нэг ч гоол алдаагүй. Үүнд Малиг 6:0, Габоныг 3:0,  Кот д’Ивуарыг 2:0-ээр хожсон тоглолтууд багтана.

Давуу тал

Франц мэргэжилтнээр багаа удирдуулж атлантын арслангууд хамгаалалтаараа ОХУ-д гоцрох магадлалтай. Дээр дурьдсанчлан тэдний хамгаалалт урьдчилсан шатанд нягт байж 8 тоглолтоос ердөө ганц гоолыг алдсан. Хамгаалалтыг шугамыг багийн ахлагч Ювентүсийн Меди Бенатиа удирдана. Төвийн хамгаалалтанд тоглох тэрбээр Байерн Мюнхэн, Рома багуудад хүчин зүтгэж байсан багийн хамгийн туршлагатай тоглогч.

Сул тал

Хамгаалалт давуу тал болж байгаа хэдий ч тэдний довтолгоо Испани, Португал гэсэн топ зэрэглэлийн багуудыг буулгаж авах хэмжээнд хүрэхгүй байх эрсдэлтэй. Тэд Габон, Мали нарын хаалганд нийт 9 гоолыг оруулсан хэдий ч дэлхийн аваргад илүү хүчтэй багуудын эсрэг хожил авах хэмжээнд гоолдож чадах эсэх нь эргэлзээтэй байна. Довтолгооны шугаманд европийн чанартай лигт тоглодог олон тамирчин байхгүй. Урьдчилсан шатанд тус хоёр тоглолтыг эс тооцвол бусад тоглолтуудад гоолдох чадвар тийм ч сайн байгаагүй.

Харах ёстой тоглогч

Хаким Зиеэч Нидерландын Аякс багийн дундын шугаманд сүүлийн хоёр улиралд тун сайн тоглолтыг үзүүлсэн. 25 настай хагас хамгаалагч залуу энэ улиралд 9 гоол 14 гоолын дамжуулалтыг өгсөн. Тиймээс Мороккогийн довтолгооны ачаа түүн дээр ирэх нь тодорхой. Малиг 6:0-ээр хожсон тоглолтонд маш сайн тоглолтыг үзүүлсэн нь Африкийн урьдчилсан шатны тоглолтуудаас хамгийн онцлох мөч байв. Тэрбээр Мороккод төдийгүй энэ дэлхийн аваргад оролцож буй Африк багуудын тоглогч дундаа гялалзах өндөр магадлалтай тоглогчдын дунд багтаж байна.

Багийн бүрэлдэхүүн

Меди Бенатиа, Хаким Зиеэч нараас гадна Карим Эл Ахмади Мороккод бий. Английн премьер лигт Астон Виллад нилээд хугацааг өнгөрүүлсэн тэрбээр одоо Нидерландын Фейноорд багт тоглож байгаа. Үзүүрийн довтлогчоор Халид Бутаб тоглох бөгөөд тэрбээр Габоны эсрэг тоглолтонд хэттрик хийж гоолдох хангалттай чадвартай тоглогч гэдгээ баталсан. 4-2-3-1 хувилбараар тоглох Мороккогийн довтолгоонд бас нэгэн европийн лигт тоглогч байгаа нь Амрабат. Тэрбээр Малага, Галатасарай, Вотфорд зэрэг багуудад хүчин зүтгэж байснаар нь манай уншигчид мэднэ.

Онцлох статистик

Таамаглал

Африкийн урьдчилсан шатнаас хамт гарч ирсэн Сенегал, Егип багуудынхаа оронд A эсвэл H хэсэгт багтсан бол тэдэнд найдлага тавьж болох байлаа. Гэвч 2016 оны европийн аварга Португал, 2008-2012 онуудад 3 том тэмцээний цомыг дараалан авсан Испанийн шигшээ багуудтай нэг хэсэгт орсон тул хэсгээс гарах магадлал тун бага. Гэхдээ тэдний хэсэгт тэдний буулгаж авч болохуйц баг байгаа нь азийн төлөөлөл Иран. Хэрвээ тэд Ираныгаа хожоод Испани, Португалиас аль альнтай нь тэнцэх эсвэл нэгээс хожил авсан тохиолдолд тэдэнд боломж гарч ирнэ. Тиймээс Ираныгаа хожвол тэдэнд сенсаци дэгдээхэд ганцхан хожил л дутуу болж ирнэ гэсэн үг юм. Тэдний хувьд хэсгээс шалгарч Испани, Португал хоёрын аль нэгийг тэмцээнээс хасна гэдэг маш том амжилт байх болно.

“Урьдчилсан шатны нийт тоглолтуудааас ердөө ганцхан гоол алдсан баг тийм ч амар өрсөлдөгч байхгүй нь тодорхой. Энэ баг яаж хамгаалахаа маш сайн мэднэ. Хамгаалалтын туршлага, багийн уур амьсгал маш сайн. Дасгалжуулагч нь тоглогчдоо яаж ашиглахаа сайн мэдэж байгаа.” Жалал Бузрара, Мороккогийн хөлбөмбөгийн эксперт

Морокко дэлхийн аваргад хэрхэн оролцох вэ?

Vote to see the results
32% - 0 votes
31% - 0 votes
30% - 7 votes
30% - 5 votes