Наймаа

Мэсси: Нэймарыг Реалын өмсгөлтэй харна гэдэг аймшиг

Ирэх зуны солилцоо наймааны цонхоор Бразил довтлогч Нэймарыг Реал Мадрид клубруу явна гэсэн цуу яриа эрчийг аваад байгаа билээ.

Энэ талаар хуучин багийн анд Барселона клубын довтлогч Лео Мэсси:

“Нэймарыг Реалын өмсгөлтэй харах аймшигтай байх болно.” гэжээ.

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин ПСЖ клубын довтлогч Нэймар багтаа болон Лигтээ сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлснээр түүнийг явах яриа илүү халуун сэдэв болоод байгаа юм.