Лиг 1

Нэймар 6 долоо хоног талбайд гарахгүй

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин Нэймар өнгөрөгч амралтын өдрүүдээр Францын Лиг-1 -н хүрээнд явагдсан Марсель, ПСЖ клубын тоглолтод бэртэл авч тоглолтыг чөлөөлсөн билээ. 

Аваргуудын лигийн шөвгийн 16 -н хүрээнд Реал Мадридтай хийх хариуцлагатай тоглолтын өмнө багийн гол лидерээ бэртэлд алдаад буй ПСЖ клубын дасгалжуулагч Унай Эмирэй Реал Мадридтай хийх хариу тоглолтод оролцох боломж маш бага гэж байсан бол Нэймарын аав багадаа 6 долоо хоног талбайд гарах боломжгүй гэлээ. 

ПСЖ клубын эмнэлгийн баг Бразилын шигшээ багтай зөвлөлдөж хаалганд орох эсэхээ шийдэж байгаа бөгөөд уг асуудал хагагаанд орохоор шийдэгдэж байгаа ажээ. 

Нэймарын хувьд өнгөрсөн зун 222 сая еврогоор Барселона клубээс ПСЖ -д ирснээсээ хойш 29 тоглолтод оролцож 30 гоол оруулаад байгаа юм.