Лиг 1

Нэймар: Би өдрийн хоолоо ч идэж болохоор байлаа

Франц хөлбөмбөгийн дээд лигийн 10-р тойргийн хүрээнд явагдсан ПСЖ болон Марсель клубуудын хооронд явагдсан тоглолтод дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Нэймар хоёр шар хуудас авч улмаар улаан хуудас болж талбайгаас хөөгдсөн билээ.

Нэймарыг талбайг орхих үед Марселийн хөгжөөн дэмжигчид Нэймарлуу янз бүрийн юм шидэж байлаа. Энэ талаар Нэймар:

“Тэд надруу янз бүрийн зүйл шидэж байсан. Би бүр өдрийн хоолоо ч идэж болохоор байлаа. Багетти, жүржийн шүүс, кокакола гээд л” гэжээ.