Премьер Лиг Ла лиг

Реал Мадрид Кэйний төлөө!

Реал Мадрид өнгөрсөн долоо хоногт аваргуудын лигийн хэсгийн шатны тоглолтоо Тоттенхэмтэй хийж талбай дээрээ 1:1 харьцаатайгаар тэнцсэн билээ. Тус тоглолтын дараагаар Реал Мадрид Тоттенхэмийн довтлогч Харри Кэйнийг худалдан авахаар сонирхож эхэлсэн талаар английн The Sun сонин мэдээлжээ.

Реал Мадрид өмнө нь Тоттенхэмээс Лука Модрич, Гарэт Бэйл гэсэн шилдэг тамирчдыг худалдан авч байсан бөгөөд одоо тэд Реалын хамгийн чухал тоглогчдын нэг болсон билээ. Мөн Гарэт Бэйлийн 86 сая фунтын наймаа нь тухайн үедээ бүх цаг үеийн хамгийн үнэтэй наймаа болж байсан түүхтэй.