ФИФА

Роналду ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчин боллоо

ФИФА буюу дэлхийн хөлбөмбөгийн холбооны “Оны шилдэг хөлбөмбөгчин”-нийг шалгаруулах үйл ажиллагаа болж Реал Мадрид багийн тоглогч Криштиану Роналду ялагчаар тодорлоо. Тус шагналд Роналдугаас Барселона багийн Леонель Месси болон ПСЖ багийн Нэймар өрсөлдсөн байна. Роналду нийт саналын 43%-ийг авч ялалт байгуулжээ.

Шилдэг дасгалжуулагчийн шагналыг Реал Мадридын хамтаар аваргуудын лигт түрүүлсэн Зинедин Зидан хүртсэн бол шилдэг эмэгтэй хөлбөмбөгчний шагналыг Лиеке Мартэнс хүртжээ. Харин Пушкашын нэрэмжит оны шилдэг гоолын эзнээр Арсеналын Оливье Жиругийн гоол тодорсон байна.