Сери-А лиг

Буффон зодог тайлна

Италийн домогт тоглогчдын нэг, энэ жил 39 нас хүрч буй Жанлужжи Буффон зодгоо тайлах талаар бодож эхэлснээ сэтгүүлчидтэй хуваалцжээ. Тэрбээр энэ жил Ювентүс багийнхаа хамтаар аваргуудын лигт түрүүлж чадахгүй бол зодог тайлна хэмээсэн байна.

Тэрбээр сүүлийн 3 жилд багийнхаа хамтаар 2 удаа аваргуудын лигт аваргын төлөө шалгарсан боловч харамсалтай нь Барселона, Реал Мадрид багуудад ялагдал хүлээж 2 удаа мөнгөн медаль хүртсэн билээ.