Карабао цом

Манчестер Сити Волвесийг буулган авлаа

Карабао цомын дөрөвдүгээр шатанд Манчестер Сити баг Волверхамптон багтай учраа таарч 0-0 харьцаатайгаар тэнцэж торгуулийн цохилтиор 4-1-ээр буулган авлаа. Тус торгуулийн цохилтонд ялалт байгуулахад Манчестер Ситигийн Чили хаалгач Кладуо Браво гайхалтай байсан бөгөөд 3 хаалтыг тавьж чадсанаар тэд ялалт байгуулсан юм.

Английн лигтээ маш сайн тоглолтыг үзүүлж байгаа Манчестер Ситигийн хувьд энэ тоглолтонд гоол оруулаагүй нь шинэ улирлын хувьд анхны тохиолдол болсон байна.