Аваргуудын Лиг

Баяр хүргэе Реал Мадрид!

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн аваргуудын лигийн 2018 оны улирлын аваргаар Эзэн хааны Реал Мадрид клуб тодорлоо.

Украины нийслэл Киев хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд 61 мянган үзэгчийн өмнө явагдсан тоглолт 3:1 харьцаатайгаар өндөрлөж Реал Мадрид 3 жил дараалан, сүүлийн 5 жилд 4 дэх цомоо өргөлөө.

Он Аварга
2018 Реал Мадрид
2017 Реал Мадрид
2016 Реал Мадрид
2015 Барселона
2014 Реал Мадрид

Хоёр багийн тоглолтын эхлэл олон хүмүүсийн хүсэж байснаар буюу довтолгоон зонхилсон, хэмнэл өндөртэй өрнөж байв. Гэсэн ч тоглолтын 30 дахь минутад энэ улиралд онцгой байсан Мохамэд Салах мөрөндөө бэртэл авснаар тоглолтын хэмнэл өөрчлөгдөв.

Салахыг талбайгаас гарснаас хойш 5 минутын дараа Реал Мадридын баруун хамгаалагч Дани Карвахал шагайндаа бэртэл авч талбайг орхисон.

Хоёр дугаар үеийн 51 дэх минутад Ливерпүүлийн хаалгач Кариус маш бүдүүлэг алдаа гаргаж Реал Мадрид нэг гоол бэлэглэсэн.

Маш харамсалтай гоол алдсан Ливерпүүл даруй 4 минутын дараа булангийн цохилтоос Садио Мане гоол оруулж тоог тэнцүүлсэн.

Гоолоос 6 минутын дараа Зинедин Зидан солилцоогоор Гарэт Бэйлийг оруулж улмаар 122 секундын дараа Аваргуудын лигийн шигшээ тоглолтын хамгийн гоё гоолуудын нэгийг орууллаа.

83 дахь минутад Гарэт Бэйл 25 орчим метрээс хаалгачруу чиглэсэн бөмбөгийг Каруис дахин бүдүүлэг алдаа гаргаснаар тоо 3:1 болж тэдний ялалт баталгаажсан.

(Photo by Lukas Schulze – UEFA/UEFA via Getty Images)

Гарэт Бэйл сэлгээгээр талбайд гаран хоёр гоол оруулснаар Аваргуудын лиг, Европын сүпэр цомд солилцоогоор орж ирэн гоол оруулсан анхны тоглогч болжээ.

Аварга болсон Реал Мадридын дасгалжуулагч Зидан онцгой амжилтын эзэн болж Европын цом, Аваргуудын лигт тус бүр 3 түрүүлсэн анхны дасгалжуулагч болсон.

Харин мөнгөн медаль хүртсэн Юргэн Клопп сүүлийн 7 шигшээ тоглолтынхоо зургаад нь ялагдал хүлээлээ.

Ийнхүү Эзэн Хааны Реал Мадрид клуб 13 дахь цомоо Украины нийслэлд өргөлөө.