Аваргуудын Лиг

РЕАЛ МАДРИД 3 ЖИЛ ДАРААЛАН ШИГШЭЭД ШАЛГАРЛАА!

Европын хөлбөмбөгийн  холбооноос зохион байгуулдаг, клубын төвшний хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн хариуцлагатай хариу тоглолт Испанийн нийслэл Мадрид хотын Сантиаго Бэрнабэу цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа.

Тэмцээний 12 удаагийн аварга Реал Мадрид, 5 удаагийн аварга  клубуудын өмнөх Германд болсон тоглолтод зочин баг 2:1 харьцаатайгаар ялалт байгуулж тун сайн үр дүнг эсрэг багийн талбайгаас авсан юм.

Хоёр багийн шийдвэрлэх хариу тоглолт эхнээсээ л тун өндөр хэмнэлтэй эхэлсэн. Тоглолтын 3 дахь минутад Алиенз Аренад болсон тоглолтод гоол оруулсан Киммих тооны харьцааг нээсэн. Харин тоглолтын 11 дэх минутад Франц довтлогч Карим Бэнзэма гоол оруулж тооны харьцааг тэнцүүлсэн улмаар эхний үед гоол оролгүй өндөрлөснөөр хоёр дугаар үед тоглолт шинээр эхлэх болсон. 

Шийдвэрлэх хоёр дугаар хагас эхлээд ердөө 30 секунд өнгөрөөд байхад БайернМюнхэн клубын Улрэйх маш бүдүүлэг алдаа гаргаж үүнийг нь Карим Бэнзэма ашиглаж тоог 2:1 болгосон. Хүнд байдалд орсон Германы баг уйгагүй довтолсны эцэст энэ улиралд Реалаас зээлээр тоглож буй Колумб хагас хамгаалагч Хамес Родригэз үндсэн багийнхаа эсрэг гоол оруулснаар тоо 2:2 тэнцсэн. Үлдсэн минутуудад Байерн идэвхтэй довтолгоонуудыг өрнүүлсэн хэдий ч гоол оруулж чадалгүй тоглолтыг өндөрлүүлснээр хоёр багийн тоглолт нийт 4:3 болсноор Реал Мадрид клуб шигшээ тоглолтод шалгарлаа.

Ийнхүү Реал Мадрид клуб гурван жил дараалан шигшээ тоглолтод шалгарч байна. Тэд өмнөх хоёр шигшээ тоглолтдоо ялалт байгуулж “дэлдэн” чихтийг хоёрон таа өргөөд байгаа билээ.

Шигшээ тоглолтод Реал Мадрид клубтэй тоглох багийн нэр 24 цаг орчмын дараа Рома болон Ливерпүүл клубуудын хожсон нь эзэн хааны багтай тоглох юм. Тэдний эхний тоглолтод Энфьелд цэнгэлдэх хүрээлэнд явагдахад талбайн эзэд илт илүүрхэж 5:2 харьцаатайгаар ялсан билээ.