Аваргуудын Лиг

Ромын гайхамшиг үргэлжилсэн ч Ливерпүүл шигшээд шалгарлаа

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн шигшээд тоглох хоёр багийн нэр тодорлоо.

Ливерпүүл болон Рома багуудын хожсон нь цааш шалгарч Киевийг зорьж Реал Мадридтай тоглох болсон юм. Хоёр багийн эхний тоглолт тун хол онооны зөрүүтэй буюу 5:2 -ын харьцаатай өндөрлөсөн байсан билээ. Энэ үр дүнгийн дараачаар ихэнх мэргэжилтнүүд Ромад хоёр дахь удаагаа “гайхамшиг” бүтээх боломжгүй гэж яриж байсан.

Гэвч тэд дахин маш сайн тоглолтыг үзүүлж өрсөлдөгчөө талбай дээрээ 4:2 -ын харьцаатайгаар яллаа. Гэхдээ энэ нь цааш шалгарахад хангалттай дүн биш юм.

Ливерпүүл клуб шигшээ тоглолтод оролцох эрхтэй болсноор 11 жилийн дараа энэ шатанд тоглох болж байна.

Реал Мадрид болон Ливерпүүл багууд өмнө нь 1980 оны аваргуудын лигийн шигшээд тоглоход Английн баг ялалт байгуулж байсан юм.