Албан ёсны

Фернандо Иерро Испанийн дасгалжуулагч боллоо!

Дөнгөж саяхан шигшээ багийнхаа ерөнхий дасгалжуулагчийг халаад байсан Испанийн шигшээ баг шинэ дасгалжуулагчаа зарлалаа. Испанийн шигшээ багийн домогт тоглогчдын нэг Фернандо Иерро Лопетегигийн үүрэгт ажлыг хүлээн авч байна. Реал Мадридын туслах дасгалжуулагчаар 2014-2015 оны улиралд ажиллаж байснаас өөр туршлагагүй тэрбээр Испанийн шигшээг удирдах хүнд даалгаврыг дэлхийн аваргаас ердөө нэг хоногийн өмнө хүлээн авлаа.

Түүний хувьд эхний тоглолтоо Португалын шигшээ багийн эсрэг 6-р сарын 16-нд монголын цагаар 02:00 цагаас хийх юм.