ДАШТ

Маркус Рэшфорд бэлтгэлд оролцсонгүй

Өнөөдөр ОХУ, Саудын Арабын багуудын тоглолтоор бидний 4 жил хүсэн хүлээсэн ДАШТ эхлэх билээ. Багууд хэдий нь Оросд ирчихсэн бэлтгэлээ базааж буй.

Английн шигшээ багийн 3 дахь өдрийн бэлтгэлд Манчестэр Юнайтэд клубд харьяалагддаг Маркус Рэшфорд оролцсонгүй. Шалтгаан нь өвдөгний хэт их ачааллаас болж бага зэргийн өвдөлт мэдрэгдсэн гэсэн байна.

Санал болгох мэдээ

Мөн Тоттенхэм клубын хагас хамгаалагч Эрик Диер цавиндаа бага зэрэг зовиуртай байгаа талаар мэдээлэл гараад байсан юм.

Энэ талаар Эрик Диер:

‘Энэ үнэхээр санаа зовох зүйл биш. Энэ надад саад болохгүй.’

Английн шигшээ баг тэмцээний ‘G’ хэсэгт Панама, Тунис, Бельгийн шигшээ багуудтай нэг хэсэгт орсон юм. Тэд нээлтийн тоглолтоо манай цагаар даваа гарагт Тунисын шигшээ багийн эсрэг хийх хуваарьтай байгаа юм.