Шуум

Шинэ од Г.Гуэдэсийн ирээдүй хэрхэх бол?

ПСЖ -н өмсгөлтэй ердөө дөрвөн тоглолтод оролцсон юм. (Photo by Anthony Dibon/Icon Sport)

Португалийн шигшээн ОХУ -ыг зорих 23 тамирчинд багтсан шинэ од Гонсалу Гуэдэсийн ирээдүй хэрхэх нь зуны том хүлээлтүүдийн нэг бололтой.

ПСЖ клубд харьяалагддаг Гонсалу Гуэдэс улиралд Испанийн Валенсиа клубын төлөө тун давгүй тоглолтыг үзүүлсэн. Жигүүрийн хагас хамгаалагч хийдэг түүний хувьд 26 тоглолтод 4 гоол, 9 гоолын дамжуулалт өгсөн юм.

Хэдий сайн улирлыг өөр багт үдсэн ч ПСЖ түүний ирэх зун зарна гэж мэргэжилтнүүд үзэж буй. Учир нь UEFA Financial Fair Play дүрмийн заалтад зориулан зарим тамирчдаа явуулах шаардлагатай байгаа юм.

Францын залуу од Клэйн Мбаппэг ирэх улиралд худалдан авах нөхцөлтэйгээр Монакогоос зээлсэн ПСЖ 145 сая евротой тэнцэхүйц наймаа хийх ёстой юм.

Гонсалу Гуэдэсийг Испанийн баг авч үлдэх сонирхолтой байгаа юм. Мөн Английн Манчестэр Юнайтэд клуб түүнийг ихээр сонирхож байгаа юм.

Анх Бенфика клубээс багаа сэлгэхэд нь түүний төлөө Манчестэр Юнайтэд, ПСЖ клубүүд мөнгө цохин улмаар Францын баг 30 сая еврогоор худалдаж авч байсан юм.

Гонсалу Гуэдэсийн хувьд одоо ердөө 21 настай Португал жигүүрийн байрлалд тоглодог тамирчин юм.