Албан ёсны

Рикарду Перейра Премьер лигт ирлээ

(Photo by Plumb Images/Leicester City FC via Getty Images)

Зуны солилцоо наймааны цонх нээгдэж багууд ирэх улиралдаа бэлдэж эхэлсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлtхийн өмнө Рикарду Перейра Премьер лигт ирэх нь тодорхой болсон талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ.

Түүнтэй удаан хугацаанд нэр холбогдсон Лэйстэр Сити клуб өөрсдийн болгож байгаа юм. Хоёр талууд хэдий нь хоорондоо тохиролцож, харилцан гэрээг зөвшөөрсөн гэдгийг Лэйстэрийн талаас баталгаажууллаа.

Би Рикарду Перейра шиг сайн тамирчин ирэх улиралд манай бүрэлдэхүүнд багтах болсонд баяртай байна. Би түүнийг Ницед байхаас нь мэднэ.

Клаудио Пуэлийн хувьд 2016 онд Францын Нице клубыг удирдаж байхад Рикарду Прейра түүний удирдлага дор тоглож байсан юм.

Би энд ирсэндээ туйлын их баяртай байна. Ирэх улиралд багтаа тусална гэхээс тэсэж чадахгүй нь.

Уур амьсгал, хөгжөөн дэмжигчид Премьер лигийн дэлхийн хамгийн шилдэг лиг болгодог. Би энд ирлээ, багаа дэмжиж, зорилгоо биелүүлэхэд нь туслах болно.

гэж Лэйстэр Ситигийн шинэ цэрэг Рикарду Перейра хэлжээ.

Рикарду Перейрагийн хувьд өнгөрсөн улиралд Порту клубын төлөө 43 тоглолтод оролцсон. Аваргуудын лигийн эрхээ авсан долоо дахь баг, Португалийн лигийн 28 дахь аваргаа авахад нь голлох үүргийг гүйцэтгэсэн юм.

Рикарду Перейрагийн хувьд Португалийн шигшээ багийн хамтаар 2018 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.