Наймаа

Н.Матич: Бид ‘туршлага’ худалдаж авах хэрэгтэй

(Photo by John Peters/Man Utd via Getty Images)

Дасгалжуулагч Жосе Моуринью замналынхаа анхны цомгүй улирлыг Манчестэр Юнайтэд клубд үдсэн. Премьер лигт дэд байранд бичэгдэж, Аваргуудын лигт ‘сул’ учраа Севильяд бараагүй Манчестэр ФА цомын шигшээд Челсид хожигдсон билээ.

Амаргүй улирлыг өнгөрүүллсэн Манчестэр ирэх улиралд Аваргуудын лигийн цомын төлөө өрсөлдөхийг хүсвэл туршлага хэрэгтэй гэдгийг хагас хамгаалагч Н.Матич онцоллоо.

Энэ улиралд биднээс нэг л баг илүү байлаа тэр нь Манчестэр Сити.

Мэдээж тэд гайхалтай хөлбөмбөг тоглосон. Гэхдээ бид хоёр дугаар байранд бичигдэж, ирэх жил Аваргуудын лигт тоглоно. Энэ л хамгийн чухал зүйл.

Бидэнд илүү туршлагатай, чадвартай тоглогчид хэрэгтэй гэж бодож байна.

Манчестэр Юнайтэд клуб сүүлийн хоёр улиралд 261.67 сая паундыг тамирчин худалдаж авахдаа зарцуулсан. Энэ нь Манчестэр Ситигийн ард бичигдэх үзүүлэлт юм. Сити тэднээс 98.37 сая паундаар илүү наймаа хийжээ.