ДАШТ

А.Мората ДАШТ -ийг өнжих үү?

 

Шигшээ багууд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хорин гурван тамирчнаа ээлж дараалан зарласаар байна. Хүчирхэг бүрэлдэхүүн, уран тоглолт, арвин их нөөцтэй Испанийн шигшээ багийг бүрэлдэхүүнээ зарлахыг олон хүн хүлээж байгаа юм.

Улиралд тааруу формтой тоглосон Алваро Мората ДАШТ -ийг өнжих үү? гэдэг асуулт олон хүмүүсийн дунд асуулт болоод байна. Сүүлд гарсан Испанийн шигшээ багийн албан бус хорин гурван тамирчинд түүний нэр багтаагүй нь ийм боломж бийг сануулсан.

Алваро Мората гурав дугаар сард болсон шигшээ багуудын цугларалтад уригдаагүй, нөхөрсөг тоглолтуудад оролцоогүй юм.

Түүний Челси дэх байр суурь ганхаж, цэнхэрүүд шинэ довтлогчийн эрэлд гарсан нь Моратаг бууриа сэлгэхэд хүргэж буй.

Испанийн ‘Mirror‘ -оос гаргасан албан бус хорин гурван тамирчинд Арсеналын Хектор Беллерин, Челсигийн Фабрегас нар багтаагүй юм.