Шуум

А.Мората эргээд Италид ирэхүү?

Өнгөрсөн солилцоо наймааны цонхоор Английн Челси клубд 60 сая фунтээр ирж айсан Алваро Мората эргээд Италид ирнэ гэсэн мэдээлэл орон нутгийн хэвлэлүүдээр бичээд эхэллээ.

“RAI Sports” -ын мэдээлж буйгаар түүнийг аль хэдийн хуучин баг Ювентустэй тохиролцоонд хүрсэн гэж мэдээлж байгаа юм.

Өндөр үнээр Ювентусээс Реал Мадридруу, Эзэн хааны багаас Челсид ирсэн Алваро Мората энэ улирлад тун хангалтгүй тоглолт үзүүлж буй юм.

Тэрбээр 3-р сард болсон шигшээ багийн цугларалтад Испаний шигшээ багтаа дуудагдаагүй нь түүний энэ улирлын формыг харуулж буй юм.

Дэлхийн аварга ойртсон энэ үед Испанийн хэвлэлээр түүнтэй холбоотой гарч буй өөр нэгэн мэдээлэл нь ОХУ -ыг зорих 4 довтлогчийн нэгээр сонгогдох нь зөв үү? гэдэг талаар буй юм.

А.Моратагийн ирээдүй хэрхэх бол?

Vote to see the results
31% - 2 votes
30% - 10 votes
30% - 2 votes