Дэлхийн хөлбөмбөг

Мората шигшээ багтаа дуудагдсангүй

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө шигшээ багуудыг бүрэлдэхүүнээрээ бусад шигшээ багуудтай тоглох боломж олгож буй нөхөрсөг тоглолтууд 3-р сарын сүүлээр явагдах гэж байна. Нөхөрсөг тоглолтуудын хүрээнд манай Монгол улсын шигшээ баг Малайз, Мауритусын шигшээ багтай тоглолт хийх билээ. 

2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга Испани улсын шигшээ баг нөхөрсөг тоглолтуудад оролцох тамирчдаа зарлалаа. 

Аргентина, Германтай хийх нөхөрсөг тоглолтод Челси клубын довтлогч Алваро Мората дуудагдсангүй харин экс Челсигийн довтлогч Диего Коста эргэн шигшээ багтаа дуудагдлаа. 

Шигшээ багт Италийн лигт муугүй тоглолтыг үзүүлж буй АС Миланы Сусо, Интер Миланы Луис Алберто нар мөн Барселонагийн баруун хамгаалалтад тоглож буй Серхио Роберто Аргентина, Германтай хийх тоглолтод явах 25 тамирчинд багтсангүй.

Бүрэлдэхүүн:

Хаалгач: Кепа, Дэ Хеа, Рэйна

Хамгаалагч: Алба, Маркос Алонсо, Начо, Карвахал, Азпиликуэта, Рамос, Пикэ, Одриозола

Хагас Хамгаалагч: Иско, Тиаго, Силва, Иньеста, Саул, Дани Парехо, Родри, Коке

Довтлогч: Родриго, Асенсио, Аспас, Диего Коста, Лукас Васкуезз