Монголын хөлбөмбөг

М.Төгөлдөр нөхөрсөг тоглолтуудыг өнжинө

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэ сард 2 нөхөрсөг тоглолт хийх билээ. Эхний өрсөлдөгч нь Малайзын шигшээ баг байх өгөөд тоглолт Малайзын нийслэл хот Куала Лампур хотод 3-р сарын 22 -ны өдөр болох юм.

Харин дараах өрсөлдөгч нь Африк тивийн Мауритус шигшээ баг байх юм. Тус тоглолт 3-р сарын 27 -нд Улаанбаатар хотод явагдах билээ.

Нөхөрсөг тоглолтуудтай холбогдуулан шигшээ багийн тамирчид урд хөрш БНХАУ -д тоглолтын өмнөх бэлтгэлд гарсан байсан. Бэлтгэлийн үеэр багийн түлхүүр тоглогчдын нэг Эрчим клубын хагас хамгаалагч М.Төгөлдөр бэртэл авч хоёр тоглолтыг өнжихөөр боллоо.

М.Төгөлдөрийн хувьд өдгөө 23 настай хагас хамгаалагч бөгөөд 2017 оны Монголын шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэгдсэн тамирчин билээ.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Хаалгач:

А.Сайханчулуун /Улаанбаатар сити/
Э.Мөнх-Эрдэнэ /Атлетик 220/
Б.Ариунболд /Эрчим/

Хамгаалагч
Д.Төрбат /Атлетик 220/
О.Мөнх-Оргил /Дэрэн/
А.Нармандах /Дэрэн/
Н.Цэдэнбал /Улаанбаатар сити/
О.Оюунбаатар /Улаанбаатар сити/
Б.Даваажав /Эрчим/
А.Мөнхнасан /Эф Си Улаанбаатар/
М.Алтанхүү /Улаанбаатар сити/

Хагас Хамгаалагч
Г.Гантогтох /Улаанбаатар сити/
Б.Төгсбилэг /Улаанбаатар сити/
С.Ганхуяг /Хангарьд/
Ц.Мөнх-Эрдэнэ /Хангарьд/
О.Баяржаргал /Эф Си Улаанбаатар/
Б.Цэрэнбаяр /Улаанбаатар сити/
Ж.Сүндорж /Улаанбаатар сити/

Довтлогч
Ц.Түмэнжаргал /Улаанбаатар сити/
С.Гал-Эрдэнэ /Эрчим/
П.Энхбилэг /Гоёо Эф Си/