Football Tribe -ийн сэтгүүлч Испанид ажиллаж байна. Энэ үеэр экс Дортмунд Боруссиа, Барселона клубын хамгаалагч Марк Бартратай ярилцлага хийлээ. Түүнтэй Севилльятай хийх тоглолт болон түүний ирүүдэйн талаар ярилцсан юм.
Та Боруссиа Дортмунд клубыг орхиж Испанийн Реал Бэтисд ирсэн. Ямар шалтгаанаар ирсэн бэ?
Би илүү их минутыг талбай дээр өнгөрүүлэхийг хүссэн, тогтвортой тоглохыг хүссэн явсан шалтгаан минь. ДАШТ -д явахад хамгийн боломжтой газар очихыг хүссэн. Реал Бетисийн өмнөөс явах нь нэр төрийн хэрэг.
Ирэх долоо хоногт явагдах Дерби тоглолт буюу Севильягийн эсрэг тоглолтоос юу хүлээж байна?
Миний бодлоор хоёр баг хоёул маш сайн багууд мөн маш сайн тамирчидтай. Энэ бол яагаад Лалигийн энэ улирлын хамгийн шилдэг тоглолтуудын нэгээр нэрлэх шалтгаан юм.
Энэ улирал таны карьерийн хамгийн сайн улирлуудын нэг гэж хэлж болох уу? Хэрэв тийм бол яаж шатанд хүрэв ээ?
Тийм, Реал Бетисийн бэлтгэл маш сайн, үүний л ач. Би маш сайн байгаа бие бялдар, сэтгэл зүйн хувьд.
Та Андалузын дербид анх удаагаа тоглох гэж байна. Барселона болон Эспаньолын дербигээс хэр ялгаатай байх бол?
Хоёр дерби хоёул маш хүчтэй. Гэвч би одоо Андалузын дербид тоглох гэж буй учир үүнд анхаарлаа хандуулах ёстой.
Дерби тоглолт Лалигийн онцлох тоглолтуудын нэгээр нэрлэгдэж байна. Юу энэ тоглолтыг тийм онцгой болгож байгаа вэ?
Дерби болохоор онцгой тоглолт болно. Дерби тоглолт зөвхөн хөл болон толгойгоороо тоглодоггүй, зүрх сэтгэлээсээ тоглодог. Энгийн жишээ хэлэхэд тамирчид зөвхөн талбай дээр гарахад л олон зуун мянган хүн аз жаргалтай болдог, энэ үнэхээр үгээр илэрхийлэшгүй. Ийм учраас дерби тоглолтууд тун чухал байдаг.
Та өмнөх карьертаа ихэвчлэн дөрвөн хамгаалагчтай байрлалд тоглодог байсан. Реал Бетисд гурван хамгаалагчтай байрлалд тоглож байгаа. Энэ нь таныг илүү сайн тамирчин болгож байгаа юу?
Би энэ системийн нэг хэсэг байгаадаа тун баяртай байгаа. Намайг гурван хамгаалагчийн нэгээр тоглуулж буй нь тун таатай байгаа. Хамгийн чухал зүйл бол чи талбай дээр бөмбөгтэй байхдаа багийн системийн нэг хэсэг болж юу хийх вэ? гэдэг. Гурван хамгаалагчийн нэг байх, дөрвөн хамгаалагчийн нэг байх хамаагүй.
Таны Герман дахь эхлэл тун сайн байсан, Гэвч Автобусны халдлага, талбай дээрх болон гаднах асуудлууд ээлж дараалан гарч эхэлсэн. Та Германы хөлбөмбөгөөс юу сурсан бэ?
Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би төвийн хамгаалагчийн байрлалд Томас Түчель, сүүлд Петер Босз нарын удирдлаган дор тун сайн тоглосон гэж бодож байгаа. Бид тоглолтуудад ээлж дараалан хожиж асуудлууд эерэгээр харагдаж байсан. Гэвч 11-р сард зарим зүйлүүд өөрчлөгдсөн. Багийн гол хөдөлгөх хүчнүүд өөрчлөгдсөн. Петер Стогер намайг өөр байрлалд тоглуулж эхэлсэн, тэр надтай ганцаарчлан миний талбайд гарах боломжийн талаар ярилцсан. Би тэгж цаг алдахыг хүсээгүй буцаж ирж илүү тогтвортой олон минут тоглож ДАШТ -д тоглохыг хүссэн.
Миний Герман дахь амьдрал гайхалтай байсан. Бид нэг цомд түрүүлсэн, гайхалтай фэнүүдтэй маш сайн харилцааг бий болгосон. Би Германы лигээс маш олон зүйлүүдийг суралцсан.
Таны бодлоор Лалигийн энэ улирлын хамгийн шилдэг тоглолт ямар багуудын тоглолт байсан бэ?
Миний бодлоор Реал Мадридтай хийсэн тоглолт байх. Бид эхний хагаст 2:1 -ийн харьцаатай тэргүүлж байсан ч тэд хоёр дугаар үед эргэн ирж тоог холдуулж улмаар биднийг ялсан. Маш хүнд тоглолт байсан ч бусад хүмүүст гайхалтай сайхан байсан байх.
Морокко ДАШТ -д тоглох болсон талаар юу гэж бодож байна? Тэдний эсрэг тоглолтоос юу хүлээж байна?
Мороккочууд ДАШТ -ний урьдчилсан шатанд үнэхээр гайхалтай байж ДАШТ -ийн эрхийг авсан. Тэд сайн тоглосон, сайн баг. Миний бодлоор энэ жил ч гэсэн сайн тоглолтуудыг үзүүлж чадна гэж бодож байна.
Та “MLS” -д тоглох талаар бодож байсан уу?
Би MLS -д дуртай, миний маш олон найзууд тэнд тоглодог. Минийхээр лиг илүү сайжирч байгаа дагаад тоглолтууд ч тэр. Америкийн лиг сайн лиг. Маш гоё хөлбөмбөгийн үзүүлдэг. Магадгүй ирээдүйд нэг өдөр би тэнд тоглох байх. Гэвч би одоо дөнгөж 27 настай одоогоор лав биш. Гэхдээ мэдэхгүй юм.
ДАШТ -ээс юу хүлээж байгаа вэ? Та тэнд тоглож чадах болов уу?
Мэдээж би маш их хүсэж байна. Би ДАШТ болох гэж буйд маш их догдлож байна. Миний Реал Бетисд ирсэн зорилго, шаргуу хөдөлмөр бол зөвхөн ДАШТ -д тоглох юм.
Севиллья хот дахь амьдрал хэр байгаа вэ?
Би Севилльяд аз жаргалтай байгаа. Маш олон хүмүүс Севилльяг Испанийн хамгийн үзэгслэнтэй хотуудын нэгээр нэрлэдэг. Зарим зүйлүүдэд дасах хугацаа хэрэгтэй байдаг. Гэхдээ би хотдоо болон багийнхантайгаа бүрэн дүрэн дасах маш ойрхон байгаа. Чи энд маш удаан хугацаанд байсан юм шиг мэдрэмж авах нь тун сайн.
Куикуа Сетиений удирдлаган дор тоглох ямар вэ? Бусад менежерүүдээс ялгарах ялгаа?
Миний бодлоор тэр сайн сайн дасгалжуулагч, тэр ажлаа сайн хийж байгаа. Бидний бэлтгэл болон тактикийн бэлтгэл дээр биднийг бөмбөгтэй болон бөмбөггүй үед яах талаар нэг бүрчлэн хэлж өгдөг. Маш нарийн хэлсэн зүйлүүд нь тамирчдад хэрэг болдог. Тэр маш их туршлагатай. Тэр өмнө нь тамирчин байсан одоо маш сайн дасгалжуулагч болсон.