Ла лиг

З.Зидан: Хүмүүс юу гэх нь хамаагүй

Өнгөрөгч шөнө Испанийн Ла лигийн 36 дугаар тойргийн тоглолтууд явагдаж өнгөрлөө. Энэ тойргийн онцлох үйл явдал нь Реал Мадрид, Сэвилья клубд хожигдсон явдал байлаа.

Роман Санчес Писхуан цэнгэлдэх хүрээлэнд явагдсан тоглолтод багийн лидер К.Роналду, Иско Карвахал нар бэртлийн улмаас оролцоогүй. Г.Бэйл торгуулийн улмаас тоглолтыг өнжсөн. Тони Кроос, Лука Модрич, Кэйлор Навас, Марсело нарыг амраажээ.

Багийн голлох тоглогчид амарсан тоглолтод Сэвилья 3:2 харьцаатайгаар илүүрхэж ялалт байгуулсан. Энэ тоглолтын дараа Реал Мадрид клубын дасгалжуулагч Зинедин Зидан энэ талаар сэтгүүлчдэд:

Бид сүүлийн өдрүүдэд бид их ачаалал авлаа бидэнд амрах хэрэгтэй байсан. Бид тав дугаар сарын 26 -нд Аваргуудын лигийн шигшээ тоглолттой.  Хүмүүс юу гэх нь надад хамаагүй. Би бол дасгалжуулагч бид шийдвэрийг гаргана.