Шуум

А.Иньестагийн ирээдүй Австралид байх уу?

Испанийн шигшээ баг болон Барселона клубын “домогт” хагас хамгаалагч Андрес Иньеста энэ улирлыг дуусгаад Европын хөлбөмбөгийг орхих болсноо зарлаад буй билээ.

Тэрбээр энэ улирлыг дуусгаад Барселона клубын өмсгөлтэй дахиж талбайд гарах гэж зарласан мөн Барселонагийн эсрэг талбай дээр тоглохгүй гэсэн нь хөлбөмбөгийн замналынхаа сүүлийн жилүүдийг өөр тивд өнгөрүүлэх нь тодорхой болсон билээ.

Түүнийг зарим эх сурвалжууд манай урд хөрш Хятадад ирэх нь тодорхой болсон, гэрээ байгуулсан, гэрээний дүн нь 3 жилийн 80 орчим сая евро гэж байгаа ч одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байгаа.

Зарим эх сурвалжууд Андрес Иньестагийн ирээдүй “MLS” -д Америкд гэж ч бичиж байгаа юм. Хэд хэдэн багууд түүнтэй холбогдсон талаар Америкийн хэвлэлүүд бичиж буй.
Харин сүүлд гарсан мэдээллээр түүнийг Австрали тивд тоглох боломжтой талаар  гарч буй юм. Австралийн А-Лигийн комиссар Грег О’Роуркегийн хэлснээр түүнийг авах боломжтой 3 баг байгаа. Түүнд жилийн 22 орчим сая доллар өгөх боломжтой талаар ярижээ.

“Манай лигт А.Иньеста шиг том загасыг авах боломжтой 3 баг байна. Түүн шиг туршлагатай, өндөр зэрэглэлийн тамирчид урьд нь манай лигт ирж байсан.” гэжээ.

Өмнө нь А-Лигт карьерынхаа сүүлийн жилүүдийг А.Дэл Пиеро, Т.Кэйхил нарын одод өндөрлүүлж байсан юм.