Албан ёсны

ПСЖ -ын шинэ дасгалжуулагч Томас Түхель

Францын Лигийн аваргаар тодроод удаагүй байгаа ПСЖ  клубын дасаглжуулагч Унай Эмирэй энэ улирлыг дуусгаад ажлаа өгч байгаа билээ. ПСЖ -ынудирдлагуудын хүсэж байсан амжилт болох Европын тавцан дахь том амжилтыг үзүүлж чадаагүй гэдэг үндэслэлээр халж буй.

Шинэ дасгалжуулагчийн эрэлд гараад байсан ПСЖ клуб шинэ дасгалжуулагчаа өөрсдийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд танилцууллаа. Шинэ дасгалжуулагч нь Герман мэргэжилтэн Томас Түхель.

Боруссиа Дортмунд клубын дасгалжуулагч байсан тэрээр ирэх долоо дугаар сараас эхлэн ажлаа авах юм.

Томас Түхелийн хувьд 27 настайгаасаа эхлэн дасгалжуулагчийн алба хашиж эхэлсэн бөгөөд өдгөө 44 настай залуу дасгалжуулагч юм. Тэрээр өмнө нь Майнц багийг амжилттай дасгалжуулж байгаад Юргэн Клоппын халааг аван Боруссиа Дортмундад ирсэн юм.