Албан ёсны

Коутиньо Барселонад ирлээ!

Сүүлийн хагас жилийн хугацаанд хөлбөмбөгийн хамгийн халуун сэдвээр нэрлэгдэж, чих тавин хүлээдэг байсан Коутиньогийн солилцоог хоёр баг эцэслэж албан ёсоор Коутиньо Барселонад ирлээ.

Коутиньог худалдан авахын тулд Барселона клуб Ливерпүүлд 142 сая фунтыг төлж байгаа юм. Нийтдээ 3 удаагийн саналаас татгалзсаны эцэстээ тэд санасандаа хүрч дэлхийн хамгийн өндөр дүнтэй наймаануудын нэгийг хийлээ.

Тэрээр Английн Лигийн хамгийн өндөр дүнтэй солилцоонд орсон тамирчин боллоо.

Довтлох чиглэлийн хагас хамгаалагчаар тоглодог Коутиньо Барселона клубтэй 4.5 жилийн гэрээ үзэглэж байгаа юм. Түүний гэрээг худалдаж авах дүн 400 сая евро байхаар талууд тохиролцжээ.

Нэймарыг ПСЖ -руу явуулснаар Коу-Барса-Ливерпүүл гэсэн драма эхэлсэн юм. Түүний төлөө 118сая фунт дээр нэмэх нь Баллон Д’ор хүртэл бонус 30 сая фунт өгөх 3 саналыг хүргүүлсэн ч татгалзсан юм. Түүнийг Ливерпүүл авч үлдэх тал дээр багагүй хичээл зүтгэлийг гаргасан ч Коуд шинэ гэрээний саналаас татгалзсанаар Ливерпүүл зарах нь тодорхой болсон юм.

“Барса түүнийг сонирхож эхэлснээс хойш Коутиньо багаас явахыг хүсэж эхэлсэн нь нууц биш.

Коу надаас шаардаж байсан. Багийн эзэд, багийн нөхөд нь ч гэсэн түүнийг найдваргүй болсон гэдгийг мэдэж байсан.

Түүнд сайн сайхныг хүсэе!” гэж Ливерпүүлийн дасгалжуулагч Ю.Клопп хэлжээ.

Коутиньо аваргуудын лигийн хасагдах шатанд тоглох боломжгүй. Дүрэм ёсоор нэг улиралд 2 өөр багийн өмсгөлтэй талбайд гарах боломжгүй юм.

Найк компаний 1-р сарын 6 -нд Коутиньо танилцуулна гэсэн зарлал биеллээ олж Европын цагаар 1-р сарын 6 -ндаа багтсан юм.