Шуум

Коутиньогийн төлөө шинэ санал ирээгүй

Сүүлийн хэдэн сарын турш Европын бүх том хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол бичигдэж буй сэдэв бол Коутиньогийн ирээдүйн талаар билээ. Өнгөрөгч солилцоо наймааны цонхоор нарлаг Испанилуу явах дөхсөн Коутиньо энэ өвөл ч гэсэн явахад ойрхон байгаа юм. Тэрбээр хамгийн сүүлд багтаа үлдмээргүй байгаагаа илэрхийлээд амжсан билээ.

Зуны солилцоо наймааны цонхоор Барселона клуб Нэймарыг 222 саяар зарсныхаа дараагаар гол байгаараа Коутиньог тоочиглон түүний араас хөөцөлдөж буй бөгөөд гурван ч санал тавьсан хэдий ч татгалзаад буй юм. Тэдний сүүлд санал болгосон санал нь бэлэн 118 сая бөгөөд хэрвээ дэлхийн шилдэг, баллон д’ор гэх мэт шагналыг хүртэх юм бол 30 сая фунтыг нэмж өгөх санал байсан ажээ.

Энэ солилцоо наймааны цонх нээгдмэгц Коу дахин гол дүр болсон шалтгаан нь “nike” бренд байлаа. Тэд өөрсдийн албан ёсны сайт дээрээ 1-р сарын 6 -ны өдөр Коутиньог танилцуулна гэсэн зарыг гаргаснаар энэхүү наймаа бодит болоход ойрхон байгаа талаар хэвлэлүүд бичиж эхэлсэн. Гэсэн ч одоогоор Ливерпүүлд ямар нэгэн санал ирээгүй байгаа гэнэ.

Хэрвээ энэхүү наймаа биеллээ олж Коутиньо Барселонагийн өмсгөлтэй тоглохоор болвол зөвхөн дотоодын буюу Испанийн цом, лиг гэх мэт тэмцээнүүдэд тоглох эрхтэй болох юм. Аваргуудын лигт Ливерпүүлийн хамтаар тоглолтод оролцсон учир Барсагийн өмсгөлтэй хасагдах шатны тоглолтуудад оролцох боломж болсон юм.

Коутиньогийн хувьд 2013 онд Италийн Интер Милан клубээс 8.5 сая еврогоор Ливерпүүлд ирж байжээ.