Шуум

Ф.Коутиниогийн төлөөлөгчтэй ПСЖ уулзав

Бразил болон Ливэрпүүл клубын хагас хамгаалагч Филлипэ Коутиниог тойрсон солилцоо наймааны шуум дуусахгүй бололтой. Испанийн Барселона клуб өнгөрсөн зуны туршид түүний төлөө хэд хэдэн том саналуудыг тавьсан ч өөрсдийн болгож чадаагүй юм.

Сүүлийн жилүүдэд хөлбөмбөгт үлэмж хэмжээний мөнгө шилдэг тоглогчдыг мөнгөөр зодож буй ПСЖ клуб Филлэпэ Коутиниогийн төлөө хөдлөөд эхэллээ. ПСЖ клубын зүгээс Лондон уулзалт товлож Ф.Коутиниогийн төлөөлөгч Киа Жоорабчиантай уулзсан байна. Санаанд багтамгүй үнийн дүнг тамирчдын төлөө санал болгож, худалдаж авч байгаа юм.

Ф.Коутиниогийн араас ПСЖ -с гадна өнгөрсөн зун түүний араас идэвихтэй хөөцөлдсөн Барселона өөрсдийн болгох талаар төлөвлөгөө боловсруулж байгаа юм. Эх сурвалжын мэдээлж буйгаар ирэх 1-р сард түүний төлөө 120 сая еврогийн санал тавьж өвлийн солилцоо наймааны амжилтыг шинэчлэхээр төлөвлөж байгаа аж.

Ф.Коутиниогийн ирээдүй хэрхэх бол?

Vote to see the results
32% - 6 votes
30% - 6 votes
30% - 5 votes