Шуум

Барселона Гризманы төлөө!

Испанийн Ла Лигт нэгэн том солилцоо явагдаж магадгүй байгаа нь Барселона клуб Атлетик Мадрид клубын лидер А.Гризманыг өөрсдийн болгох төлөвлөгөөндөө оржээ. 

Барселона клуб 29 Франц довтлогчийн төлөө 89 сая еврог санал болгох талаар эх сурвалжууд мэдээллэж байна. А.Гризман 2017 оны 7-р сард гэрээгээ 2022 он хүртэл сунгаад буй юм. Гэсэн ч түүнийг европын топ багууд тэр дундаа Реал Мадрид, Манчестэр Юнайтэд гэсэн багууд идэвхтэй сонирхож буй. 

2014 онд 25 сая еврогоор Реал Сосьедад клубээс ирж байсан А.Гризман Атлетикогийн төлөө 171 тоглолтонд оролцож 86 гоол оруулаад байгаа юм.