Премьер Лиг

Моуриньо: Лукакуг хүндлэх хэрэгтэй

Манчестер Юнайтэдын 75 сая фунтын наймаа буюу бүх цаг үеийн түүхэн дэхь нь хамгийн үнэтэй наймаа болсон Ромелу Лукакугийн талаар Моуриньо сэтгүүлчдэд яриа өгчээ. Лукакугийн хувьд улаан чөтгөрүүдийн эгнээнд нэгдсэн цагаасаа хойш гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд эхний 10 тоглолтондоо 11 гоолыг оруулсан билээ. Харин сүүлийн таван тоглолтонд тэрбээр нэг ч гоолыг оруулаагүй байгаа юм. Манчестер Юнайтэдын хөгжөөн дэмжигчид багийнхаа Тоттенхэмийн эсрэг хийсэн тоглолтонд Лукакуд сэтгэл дундуур байсан бөгөөд үүний хариуд Моуриньо хөгжөөн дэмжигчиддээ түүнийг хүндэтгэхийг уриалсан байна.

“Тэр багтаа маш гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа. Довтлогчийн үүрэг бол зөвхөн гоол оруулах биш. Би түүнийг шүүмжлэлээс холуур байж хүн бүрийн хайр хүндтгэлийг хүлээх эрхтэй хүн гэж боддог. Хөгжөөн дэмжигчид ч бас түүнийг хүндлэх хэрэгтэй.”

Өнөөдөр Манчестер Юнайтэд талбай дээрээ Португалын Бэнфика багийг аваргуудын лигийн хэсгийн шатны хүрээнд хүлээн авах юм. Ялалт байгуулсан тохиолдолд тэд хасагдах шатанд шалгарах эрхээ авна.