Шуум

Тосун Эвэртонд ирэхэд ойрхон байна

2018 гарч шинэ жил, шинэ сар гарахтай зэрэгцэн шинэ солилцоо наймааны цонх нээгдэж буй билээ. Энэ үеэр багууд өөрсдийн дутагдалтай гэж үзэж буй байрлалууд дээрээ хүчээ сэлбэдэг. Английн Премьер Лигийн эхний хагасд асуудалтай багуудын нэгээр нэрлэгдэж дасгалжуулагчаа хүртэл солиод амжсан Эвэртон клуб намраас хойш яригдсан наймаагаа эцэслэхээр зэхэж байна. 

Тэд Туркын Бешикташ клубын довтлогч Женк Тосунд 25 сая фунтын саналыг хүргүүлсэн талаар Эвэртон клуб мэдээллээ. 

Үнийн саналаа хүргүүлсэн тэд хариугаа хүлээж буй бөгөөд Гүүдисон Паркд болсон тоглолтын дараагаар сэтгүүлч дасгалжуулагч Сэм Эллэрдайсаас солилцооны талаар асуухад: “Бид түүнийг өөрсдийн болгож чадна. Би ойрын 24 цагийн дотор тэр биднийх болно гэж байна”

Бидэнд байгаагаас илүү тус болж чадахаар, илүү үр дүн авчрах аюултай гоолдогч хэрэгтэй байна. 

Өдгөө 26 настай довтлогч энэ улиралд Бешикташын төлөө 16 тоглолтод оролцож 8 гоолыг оруулаад буй юм.